
Ийм нэгэн нөхцөл байдал өнгөрсөн жилийн намар болсон “Ориент Инвестмент Протеотиз” компанийн газарт харуул болсон нэр бүхий сайтын сэтгүүлч зураглаач нарын “тулаан”-ы шүүх хурлын үеэр илэрчээ. Тухайн үед хоёр талын хооронд зөвшөөрөлгүй дрон нисгэж мэдээ бэлтгэсэн гэх шалтгаанаар маргаан тэмцэл болсон. Шүүх хоёр харуулд оногдуулсан “хэвлэн нийтлэгчийн хэвлэл нийтлэх эрх чөлөөнд халдсан” гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Учир нь харуулууд зөвшөөрөл авч мэдээлэл бэлтгэхийг урьдчилан сануулсан нь мөрдөн байцаалтаар батлагджээ. Гэхдээ бусдын эд хөрөнгө болох гар утсыг шидэж гэмтээсэн хэрэгт нь харуул П.А-г нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. Зураглаач Э.С-ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт нь мөн нэг сая төгрөгөөр торгосон. Түүнийг “энэ дрон та хоёрын аминаас илүү үнэтэй” гэсэнд нь настай хоёр харуул ихэд гомдсон гэнэ. “Ориент Инвестмент Протеотиз” компанийн өмгөөлөгч “компанийн ард нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарын ойрын хүний хашаа байдаг тул түүнийг чөөөлөх зорилгоор захиалгат ажиллагаа явагдсан” гэж мэдэгджээ. Энэ хэргийн дараа Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн “Ориент Инвестмент Протеотиз” компанийн газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгожээ.