"Никитон"-ы Батчулуун 7 дугаар ангидаа "Янаг цэцэг" дуугаа бичиж байсан гэхээр ямархуу авъяастай нь мэдэгдэнэ. "Никитон" хамтлагийн Бачка нэг үе Америкт амьдарсан. Одоо оддын гялалзах нас богинохон болчихсон үед 7 жил гадаадад амьдарвал дуучид мартагдана. Аргагүй Бачка тулдаа Монголдоо эргэн ирэхдээ хуучин байр сууриа эргүүлсэн олж авсан сайн дуучин, хөгжимчин, ая зохиогч. Америкаас ирэхдээ авааль эхнэр Уянга, ууган хүүгээ орхиж ирсэн. Монголдоо ирээд хэдэн жил гоон амьдарсны эцэст өөрөөсөө 10 гаруй насаар дүү, загвар өмсөгч бүсгүйтэй хамт амьдарсан. Тэд одоо хоёр хүүхэдтэй. Бачкагийн эхнэр загвар өмсөгч Энхтуяа "сайн эрийн эхнэр дураараа" гэдэг шиг эмоцио ил илэрхийлдэг, шулуухан бүсгүй. Нэг үе салчихсан гэгдэж байсан эргээд эвлэн нэг гэртээ оржээ. Анхны гэр бүлээсээ салсан, хоёр дахь амьдралаа хожуухан зохиож хоёр хүүхдийн аав болсон Бачкад дахин гэр бүлээсээ салах хүсэлгүй нь мэдээж. "Никитон"-ы Бачкагийн хөөрхөн хүүхдүүд, гэр бүлийн зураг энэ.