alim.mn | 2024.12.23
Б.Жавхлан: QSC компаниас өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөг төлөхөө мэдэгдсэн
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг хүргэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газраас нэгдүгээр сараас хойш гол анхаарлаа хандуулсан. Хөгжлийн банкны чанаргүй зээл 201 тэрбум төгрөгөөр төлөгдсөн. Мөн QSC компаниас өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөгийг төлөхөө мэдэгдсэн. Ингээд нийтдээ 260 тэрбум төгрөгийн зээл төлөгдөх нөхцөл бүрдсэн.
Тус банканд 2023 оны хоёрдугаар сард төлөх 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30 тэрбум иений өр байна. Үүнээс Самурбай бондыг онцгой анхаарах учиртай. Энэ бол Засгийн газрын баталгаатай. Хэрэв Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй бол Засгийн газраас төлнө. Иймд чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлэх шаардлагатай болсон. Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдөхгүй байсаар 12 сарын 31 гэхэд тайлан муу гарвал Хөгжлийн банкийг татан буулгана. Энэ жилдээ чанаргүй зээлийн 800 тэрбум төгрөгийг төлүүлэх төлөвлөгөөтэй байна. Одоогоор цугларсан 260 тэрбум төгрөг нь Самурай бондын 30 хувьд нь хүрнэ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ