Сая хүрэхгүй хүн амтай Бутаны хувьд 1622 он онцгой түүх дурсамжтай. Бутаны хаант улс үүсгэн байгуулагдсаны, хааны удмын 400 жилийн ойг 5 сарын 11-нд тэмдэглэлээ. 700 мянган хүн амтай Бутан улс Гималайн нурууны зүүнтээ орших, өмнөд Азийн орон. Балба, Бангладеш улстай ойролцоо оршиж, Энэтхэг Хятадтай хиллэдэг.
Бутан нь 17-р зууны үед төрт улсгүй, салангид олон жижиг хамжлагат ёс тогтож байсныг 1616 онд лам Агвааннамжил нэгтгэн, улс болгосноор өнөөгийн Бутаны суурийг тавьжээ. Агваан Намжилыг 1654 онд өөд болсноос хойш, дотоодын тэмцэл, хөрш улсуудын эзэмшилд орж гарч явсаар, 1910 онд Их Британид хүлээн зөвшөөрөгдөж, холбоотон болсноор тусгаар улс болсон. Одоогийн хаан нь Жигмэдгэсэрнамжил Ванчиг юм. Бутан нь нийт 38,394 ам дөрвөлжин километр нутагтай, сая хүрэхгүй хүн амтай жижиг орны ангилалд багтах юм.
Одоогийн Бутаны хаан нь “Луугийн хаан” хэмээн өргөмжлөгдсөн Жигмэд Намжил Ванчиг. Одоо дөнгөж 40 шүргэж бу идэр залуу. Бутаны хаан 2011 онд 31 насандаа өөрөөсөө 10 насаар дүү Жецун Пема /Жавзан Пагма/-тай гэрлэсэн. Тэд одоо хоёр хүүтэй. Бутаны хаан Оксфордын их сургуулийг төгсөж, хатан Жэцун Пема Лондоны Режент коллежед олон улсын харилцаа, сэтгэл судлал, урлагийн түүхээр суралцсан байна. Бутаны хаан хатан хоср хоёул Англид боловсрол эзэмшжээ. Хаан, хатан хоёрыг өдгөө “Гималайн тэртээх Уильям, Кейт хоёр” хэмээн нэрлэдэг.