Х.Янжингаажид: Ганболдоос их мөнгө аваарай. Бидний өмч байсан Берлиний байраа саяхан зараад бэлэн мөнгөтэй байгаа шүү
Тордайн Ганболд гэх залуу 2019 оны эхээр гэнэт тодорч, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын тухай ноцтой баримт дэлгэн, телевизийн эфирээр салахаа байсан билээ. Олон нийтийн сүлжээнд ч од. Амьдрал алга урвуулахын дайнд өөрчлөгддөг гэж үнэн. Өөрөөсөө 10 гаруй насаар дүү, үе мултрах шахсан үзэсгэлэнт эхнэртэй, 4 хүүхэдтэй Тордайн Ганболдын өөлөх өөгүй, тэгш дүүрэн амьдралтай хэмээн бишрэгчид олон.Харамсалтай нь тэдний амьдралч ан цав гарч, гэрлэлтээ цуцлуулахаар шүүхдэж байна. Тордайн Ганболд "Эхнэрээ би дэлхийд байхгүй жаргалтай амьдруулсан" гэж ам бардам хэлсэн ч эхнэр нь "Эмэгтэй хүн чин сэтгэл шингэсэн, аз жаргалтай газраас хэзээ ч өөрийн хүслээр явдаггүй юм" гэж хариу барьсан. Х.Янжингаажид "Би эдгээр нэрийг хэзээ ч гаргаж ирэхгүй, чиний нэр хүндийг хамгаалаад авсандаа авч орно гэж боддог байлаа. Гэхдээ чи өөрөө л эхэллээ. Би бас нэрээ хамгаалах эрхтэй. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ" гээд урт дост оруулсан. Түүнээс хэсэгчлэн хүргэж байна.
Ганболдоос салах өргөдлөө өгмөгц тэрээр уурсч өс санан Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, түүний архив, ТҮЦ машины лавлагаанаас бид хоёрын 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг устгуулсан байсан. Улмаар хамтдаа Монголд байгаа энэ бүх үл хөдлөх, Сингапурт байрлах мортгейжээр авсан нийт 20 сая ам.долларын 2 ширхэг тансаг зэрэглэлийн байр, Берлин дэх 1.75 сая еврогийн 4 өрөө байр, Remax Nomadz-ын Home tour дээр гарах 4-5 ширхэг Rolls Royce, Porsche, BMW тэргүүтэй машинуудыг худалдан авах эх үүсвэрийг хамтдаа босголцчихоод одоо надад юу ч өгөхгүй, явалдсан залуу чинь даана биз, “Эр нь эмээ даадаг” зэргээр хошигнон хорлож байгааг та бүхэн Ганболдын өөрийнх нь твиттер хуудаснаас хараарай. Миний бах тавыг хангаж байгаа юм шиг саяхан хүртэл жолоочийнхоо нэр дээр Lamborghini аван гангарч байгааг Ганболдтой таарсан хүн бүр мэдэх биз ээ.
Намайг үнэхээр 4 хүүхдийнхээ ээж, 16 жил ханилсан хань минь, насан туршдаа ханилах хайрт минь гэж боддог байсан бол Шамбала дах 1000 метр квадрат байрандаа эзэгтэй надаар галтогооны тавилгаа сонгуулах байсан биз ээ. Гэтэл тэр галтогооны тавилгаа хүртэл өөрөө бүрэн мэдэж, өөрийнхөө дуртай өнгөөр тавилгаа хийлгүүлсэн. Хүний хандлага андашгүй байдаг юм шүү охидоо. Насан туршдаа амьдрах ханиа сайн анзаарч харж байгаарай. Би анхны амьдралдаа алдсан. Харин бусад охид бүсгүйчүүдээ алдаасай гэж үнэхээр хүсэхгүй байна.
Ганболд надтай гэрлэлтийн баталгаагаа устгаад зогсохгүй, миний унаж явсан миний нэр дээрх Mercedes Benz машиныг Сүхбаатар дүүргийн харъяа 100 айлд байрлах Б.Энхээ гэх нотариатч эмэгтэй дээр өөрийн хамаатан, Корпорейтын хамгаалалтын албаны дарга Б.Баяраагаар гарын үсгийг маань дуурайлган зуруулж 2021 оны 07 сарын 22-нд Корпорейт буудлын гадна фасадны ажлыг гүйцэтгэгч компанид тооцоондоо оруулан шилжүүлэн өгч надаас булааж авсан нь үнэн билээ. Одоо энэ хэрэг эрүү үүсэн шүүхийн шатанд яваа.
Тэр бүү хэл миний Монголд байхдаа барьдаг байсан утасны дугаарыг хүртэл шилжүүлэн авч Алтан Дорнодынхоо өмчид бүртгэсэн. Бүр утасны дугаар дээр хүртэл ямар зан гаргаж байгаа нь энэ хүн ямар өчүүхэн гэдгийг харуулна. Ийм л хүнийг би танилгүй хайран залуу насаа зориулж, энэ олон хүүхдүүдийг гаргаж өгсөн гэхээр үнэхээр өөртөө гомдмоор бас өөрийгөө хараамаар. Хэтэрхий муу санаагүй, эр нөхөртэй итгэсний минь гай юм даа. Одоо ингээд 70 хүрч байгаа ээж, 2 настай хүүгээ дагуулаад айлын байранд амьдарч байна.
Ингээд ярихаар би үнэхээр тэнэг, гэнэн, мангар хүүхэн мэт та бүхэнд санагдах л байх. Өөртөө юу ч цуглуулаагүй. Ямар ч эд хөрөнгөний шуналгүйг минь хүмүүс гайхах байх. Гэвч би ганцхан нөхөртэй л итгэсэн жирийн монгол бүсгүй. Ганболдыг арай ч ингэнэ хэмээн санаагүй. Биднийг салгаж чадахгүй 4-н 4 хүүхэд байгаа, энэ хүн олон нийтэд ярьдаг шигээ шударга хүн гэж бодож би үхэн үхтлээ Ганболдтой хамт амьдарна гэж боддог байсан тул нэр дээрээ нэг ТҮЦ ч авч байсангүй ээ. Одоо харин энэ бүхэн жүжиг байсан гэдгийг нь ойлгож байна. Эмэгтэй хүн ер нь эр нөхөртөө итгэж, гэрийн эзэн хэмээн хүндэлж, аливаа гоё ганган үнэтэй зүйлийг нөхөртэй наахыг хүсдэг. Тийм ч учир би өөрийн нэр дээр хөрөнгө цуглуулах гэж хичээж ч байсангүй, Ганболдтой энэ тухай хэрүүл ч хийж байсангүй. Би түүнд БҮРЭН итгэдэг байсаан.
16 жилийн амьдрал тул их урт юм бичиж, уншсан та бүхнийг ихэд залхаасанд уучлаарай. Гэхдээ амьдрал шударга байх ёстой. Нэг нь ярьж гүтгэж гүжирдээд байхад нөгөө нь чимээгүй байж болдоггүй юм байна гэдгийг сүүлийн хэдэн өдөр харлаа. Зөвхөн нэг ярьсан талынхаа үгэнд итгээд нөгөөг нь үгээр алдаг нийгэм юм байна. Хүндэлж уншиж хардаг сэтгүүлч, инфлүэнцэр, сайтууд маань хүртэл тэр дотор явж байна лээ.
Гол нь надад ингэж хандсан ч хүүхдүүдийн маань аав гээд би нэг ч үг дугараагүй, надад ингэж хандсан ч улс орондоо юм хийж чадах хүн болов уу хэмээн бодож нэр төрийг унагаачихгүй юмсан гэж бүтэн жил гаруй боллоо. Ганболдоо чи эхэлсэн. Би одоо дуусгана. Эмэгтэй хүн уян зөөлөн ч цагаа тулахад хичнээн тэвчээртэй болохыг чи харах болно. Монголд мөнгө, танил тал, яриа биш ганцхан хууль үйлчилдэг болсон гэдгийг чи үзэх болно.
Харин ард түмэндээ хандаж хэлэхэд, фотошопоор ямар ч зураг, ямар ч видеог өөрчилж болдогийг би Ганболдын 2020 оны Дарханы сонгуулиар харсан. Миний тухай ямар ч зураг, бичлэг, видео, аудио гаргаж ирж болно. Ямар ч дугаарыг миний нэрээр хадгалж юу гэж ч бичсэн болгож болно. Харин тэр бүрт цэлмэг ухаанаар та бүхэн хандахыг хүсье.
2013 оноос бидний хамт хөгжүүлсэн дөрөв дэх бөгөөд сүүлийн төсөл бол Зайсан дах 36 айлын 40 гаруй тэрбум төгрөгийн Шамбала хаус хотхон юм. Хамаг тохижилт, барилгын материалыг нь ганцаараа Герман, Сингапураас 20 тонны 33 ширхэг контейнер зөөж бариулсан. Өнгөрсөн долоо хоногийн Заригийн ярилцлагадаа хулгай орсон гэж ярьж байна лээ. Өндөр хашаагаар хүрээлэгдсэн, 24 цагийн хамгаалагчидтай, битүү камертай, чулуу төмрөөр хамгаалагдсан хотхоны барьсан эзнийд нь хулгай ороод байхдаа яахав дээ. Тэгээд авсан юм нь миний хүүхдүүдийн бичиг баримт, цаг гэнэ. Инээд хүргээд байгаарай Ганболдоо. Нэг бол чи үнэхээр солиорч, эсвэл чи надад хэрэг тохохын тулд бүхнийг хийх чадвартай найруулагч, жүжигчин болжээ. Наад жүжгээрээ Faust гэх байгуулсан тэр театртаа л тавь. Жүжиг, амьдрал хоёроо ялгаж салгаж амьдар.
Хэрвээ үнэхээр тийм хулгай гарсан бол Шамбала хотхонд оршин сууж, биднээс байр авсан хүмүүсийн аюулгүй байдал хэцүүхэн байгаа юм байна. Ганболдоос 1-3 сая долларын үнэтэй хаус авчихаад аюулгүй газарт амьдарч чадахгүй бол харамсалтай.
Миний нэр дээр байсан “Корпорейт Хотел энд Ресорт Нүхт” ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2011 онд миний зөвшөөрөлгүй, гарын үсэггүйгээр минь өөр рүүгээ 100% шилжүүлэн авсан, 2018 онд Дорлигжав, МАНАН-тай тулалдаж байгаа нэрээр өөрийн нэр дээр байсан бүх хөрөнгөө өөрийн ээж С.Мандалдулам, үеэл дүү Б.Алтантуяа руугаа надтай ярилгүй нууцаар шилжүүлсэн нь биднийг салахад мэдэгдсэн. Тайлбар нь ээж маань гэхдээ үхвэл гэрээслэлээр манай гэр бүлд үлдэх юм гэнэ. Явдал суудал, гэрлэлтээс гадуурх хүүхдүүдтэйг чинь мэдээд намайг яг ингээд тэвчээрээ бараад салаад явахад юмгүй үлдээх алсын төлөвлөгөө чинь байж дээ одоо бодоход. Арчаагүй. Ингээд бодохоор эсрэгээрээ Ганболд надаас аль хэдийн салах бэлтгэлээ хийж байсан юм шиг харагдаж байгаа юм.
Энэ бүхнийг бичсэний дараа над руу, миний ээж рүү, надад тусалж байгаа хүмүүс рүү маш их дайралт, Дарханы сонгуулиар ажилласан ПР баг, төлбөртэй троллууд нь янз бүрийн юм бичих л байх. Намайг муулсан аккаунтуудыг хараарай. Дандаа уул ус, жимс ногооны зурагтай Aagii Aagii гэх мэт ижил нэртэй төлбөртэй бичээчид нь байна лээ. Би 2020 оны сонгуулиар хүн рүү яаж худлаа дайрдагийг чинь бөөндөө суугаад сэтгэгдэл бичиж байсанг чинь харсан хүн шүү дээ. Та нар ч гэсэн ээжтэй, эмэгтэй дүүтэй, эгчтэй, охинтой билээ. Намайг гүтгэхээсээ өмнө тэднийгээ над шиг байдалд 16 жил амьдарсан бол яах байсан талаар дахин нэг бодоорой.
Харин юм бодолгүй бичих троллууд минь Ганболдоос маш сайн мөнгө аваарай. Одоо авч байгаагаасаа хэд дахинг аваарай. Бидний өмч байсан Берлиний байраа саяхан зараад бэлэн мөнгөтэй байгаа шүү цаад чинь.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗОЧИН
2 жилийн өмнө
202.179.27.129
Энэ хүүхэн одоо зүгээр бгаа. Энэ их хөрөнгө үр хүүхдэд чинь л очино шүү дээ. Үр хүүхэд чинь эцгээрээ насан туршдаа овоглож явна. Үр ач зээ нар чинь өвөөгөөрөө бахархан дурсах ёстой. Чи ингээд үөвхөн өөрийнхөө өс хонзонгийн төлөө ингээд байх нь зүйд хир нийцэх юм бол доо? Би гайхаад л сууж бн. Дэлхий сөнөсөн биш дээ? Хэдэн халтар нуруутай нуруугүй мөнгө чинь нэр төр үр хүүхдээс илүү гэж юу байх вэ дээ? Ухаан дутуу хүүхэн юм байна .
Төстэй мэдээ