УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.13/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Төрийн бодлогын цөм нь Монгол хүн. Хүнээ хамгаалах, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ хамгаалах ёстой. Монгол хүний хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хамгамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хүнс эрүүл байвал Монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамж, иргэдийн эрүүл амьдрал шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах явдал нь онцгой чухал асуудал болж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо. "Бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилтыг ханган хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч миний бие УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байна. Хүнээ хамгаалах, хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой. Хүнс эрүүл бол монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл бол Монгол Улс хүчирхэг байна. Тийм учраас эрүүл хүнсээр хүн амийг жигд хангах нь чухал асуудал. Өнөөдөр дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний хомстол, цар тахал зэргээс үүдэн хүнсний аюулгүй байдал улс орон бүрийн өмнө тулгамдсан асуудал боллоо" гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!