Буриад улсын гавьат жүжигчин, дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаа нарт баригдаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид хоригдсон. Зарим нь эхнэртэйгээ хамт байсан гэж цуурч байсан юм. Тэр үед Б.Амархүүгийн эхнэр загвар өмсөгч О.Ариунзул Лондон хотод байсан аж. Нөхрийгөө саатуулагдсан үед О.Ариунзул цахим хуудастаа “Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь. Би чиний талд үргэлж бат зогсоно, санаж яваарай. Удахгүй уулзъя” хэмээн бичиж, хамтдаа авхуулсан зургуудаа нийтэлж байсан юм. Б.Амархүү жил гаруй хоригдоод суллагдаж, одоо сургалтын төв ажиллуулж, кинонд тоглоод амжсан. Хөл хорионы 2020 онд хэцүү нэртэд хоригдсон болохоор уран бүтээлд нь төдийлөн саад тотгор болоогүй биз ээ. Одоо загвар өмсөгч О.Ариунзул гадаадад суралцангаа, фото моделиор ажиллаж, Монголд ирэн очин байгаа. Нэрээ ижилсүүлэн АА гэж хувцас үйлдвэрлэн гаргаж байсан Б.Амархүү, О.Ариунзул хоёр хоёулаа орон зай, цаг хугацааны шалгуур даван бат бэх харилцаатай гэр бүл гэдгээ батлав.