Холливудын од Жонни Депп, Амбер Херд нарын шүүх хурал дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Жонни Деппийг "Браун Рудник" хуулийн фрирм өмгөөлж, хуулийн үйлчилгээ үзүүлж буй. Энэ хуулийн фирс нь АНУ, Англи болон Европын олон оронд оффистой бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үйлчлүүлэгчдэд хуулийн зөвлөгөө үзүүлдэг. Шүүх ажиллагаанд оролцож бизнес, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг олон дуулиант хэрэгт оролцсон нөлөө бүхий хуулийн фирм. Энэ фирмийн 5-6 өмгөөлөгч Жонни Пеппийг өмгөөлж, Холливудын одын шүүх хуралд оролцож буй. Браун Рудник хуулийн фирм Жонни Деппийг өмгөөлж шүүх ажиллагаанд оролцохын тулд Нью Иорк, Бостон, Лос Анжелес зэрэг хотоос фирмийнхээ өмгөөлөгчийн татан оролцуулжээ. Бүсгүйчүүдээс ихэвчлэн бүрдсэн энэ өмгөөллийн багт 1984 онд төрсөн, ганц бие хуульч бүсгүй бий. Ганц бие, сайхан хуульч бүсгүйтэй Жонни Депп холбоотой гэсэн цуурхал тарлаа. Энэ хамгийн галзуу цуурхлыг сайтууд өдөөж, Жонни Депп өөрийн өмгөөлөгч Камилла Васкестэй болзож эхэлжээ шэж мэдээллээ. Харин энэ цуурхлыг хурдан няцаав. Жонни Депп гэр бүлд зөвхөн эрчүүд хүчирхийлэл үйлдэггүй гэдгийг харуулж байгаа. Дэлхйи хэмжээний хосын шүүх хурал олны анхаарлыг татажэ, шүүх хурлын дүрс бичлэг цацагдсаар байна. Шүүх хурлын үеэр Жонни Депп, өмгөөлөгч Камилла Васкесын хооронд романтик холбоо байж магадгүй гэж үзэж байна. Гэхдээ Жонни Депп гэр бүлийн маргаанаа эцэслэн шийдээгүй "шархалсан зүрхтэй" хүн. Харин нөгөө нь хатуу чанд өмгөөлөгч. Ийм эгзэгтэй үед тэр болзох боломжгүй. Харин бүх асуудал дууссан үед магадгүй.
Камилла "Браун Рудник"-т ажилд орохоос өмнө Лос Анжелес дахь үндэсний фирмд өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Камилла Васкес Америкийн алдартай хуульчдын нэг. Тэрбээр Жонни Деппийн өмгөөлөгчдийн нэг болсныхоо дараа алдар нэр нь бүр их өссөн юм. Жонни Деппийн өмгөөллийн багт Ben Chew, Stephanie Calnan, Andrew Crawford, Rebecca MacDowell Lecaroz, Yarelyn Mena, Jessica Meyers, Samuel Moniz, Camille Vasquez нар багтаж буй.