Африкийн тэрбустан Исмаилия Мустафа өөрийн 10 настай хүү Мухаммед Аваль Мустафагийн төрсөн өдрөөр нь барьсан бэлгээ Instagram-д гайхуулжээ. Тэрбээр хүүдээ $368 мянгын үнэтэй шар өнгийн Lamborghini Aventador авч өгчээ. Машинтайгаа ижилсүүлэн шар өнгийн үдээстэй кетээр гангарсан 10 настай хүү Мухаммед тансаг машиныхаа өмнө зогсож зургаа авахуулжээ. “Чам шиг хүүтэй байна гэдэг амьдралд баярлах шалтгаан. Чиний инээмсэглэл бол бидний үргэлжийн аз жаргалын шалтгаан. Бид чамдаа хайртай. Төрсөн өдрийн мэнд хүргэе, хүү минь. Мухаммед Аваль 10 нас хүрлээ” гэсэн байна. 10 настай хүүгийн тансаг амьдралыг нийгмийн сүлжээгээр 4000 орчим хүн өдөр бүр хардаг бол тансаг брэндэд дурлагч эцгийг нь 1,2 сая хүн дагадаг аж.
Эцэг нь Лагос аралд Mompha Burea De Change валют арилжааны компани байгуулснаар хөрөнгөжиж эхэлсэн байна. Түүний хувийн өмч $15 саяар үнэлэгддэг бөгөөд хүү, охиноо хүүхдийн биш бэлгээр баярлуулдаг уламжлалтай. Жишээ нь тэрбээр хүүгээ зургаатай байхад нь тансаг шилтгээн бэлэглэж байсан удаатай. Бага Момфа хүү аавтайгаа хамт хувийн онгоцоороо дэлхийгээр аялж, Versace, Gucci зэрэг брэндээр хувцасладаг.