"Пушкаш академи"-ийн төгсөгчид МХБХ-ны 19 насны академийн багтай нөхөрсөг тоглолт хийлээ
Европ тивд мэргэжлийн хөлбөмбөгчинөөр тоглодог Г.Ганбаяр тэргүүтэй Унгарын "Пушкаш Академи"-ийг төгсөгчид Сүхбаатарын талбайд 19 хүртэлх насны академийн багтай нөхөрсөг тоглолт хийлээ.
Унгарын алдарт хөлбөмбөгчин Френц Пушкашийн нэрэмжит өсвөрийн академид 2016 оноос эхлэн өдийг хүртэл 14 залуу хөлбөмбөгчин суралцаад байна.
Монгол, Унгар улсын найрсаг харилцааны дор манай залуусыг Европ тивд суралцаж, тоглох ажлыг бодит болгож байсан Монгол улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус нөхөрсөг тоглолтын эхний шүглээр бөмбөгийг тоглолтод оролцуулцав.
Олон гоолтой сонирхолтой тоглолтын дүнд МХБХ-ны 19 хүртэлх насны академийн хөвгүүд 9:6-аар хожиж бэлтгэл сургуулилалт сайтай байгаагаа ах нартаа харуулсан юм.
Үндэсний шигшээ багийн дуудлагаар эх орондоо ирээд буй Г.Ганбаярын фэн клубийн хамт олон нөхөрсөг тоглолтод оролцсон баг тамирчдад дурсгалын медаль гардууллаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ