alim.mn | 2024.12.22
Нэгнийх нь барилдах эрх сэргэж, нөгөө нь харь нутагт читон хулгайлсан хэргээр 1-3 жилийн ял авах уу

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн гэдэг үндэслэлээр барилдах эрхийг найман жилээр хассан шийдвэрийг МҮБХ-ноос гаргаад удаж буй. Хвлэл мэдээллийн хэрэгслээр Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн гэх мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар МҮБХ-ны эх сурвалж хэлэхдээ "Барилдах эрхийг нь сэргээсэн нь үнэн. Арслангийн гаргасан гомдлыг хэлэлцсэн. Улмаар барилдах эрхийг нь найман жилээр хассан байсныг нь хүчингүй болгосон. Ингэснээр түүний барилдах эрх нээлттэй болсон" гэж байсан. 

Тэгвэл Улсын арслан Ц.Содномдоржын хувьд Сингапур улсад төрийн өндөр албан тушаалтан болон улсын өндөр цолтой бөх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд ял авах нь тодорхой байгаа талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Тодруулбал, Нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнай Сингапурын казинод хулгайн хэргээр саатуулагдсан гэх мэдээлэл бий. Түүнтэй Монгол улсын арслан Ц.Содномдорж байж болзошгүй гэх яриа гарсан. Энэхүү мэдээллийг дээрх хоёулаа үгүйсгэж хэвлэл мэдээллээр тайлбар хийсэн байсан.

Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээллээр Д.Баярмагнай, Ц.Содномдорж нар Сингапурт казинод тоглож байхдаа читон хулгайлж, үймээн үүсгэсэн гэх.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ