alim.mn | 2024.12.21
Шөвгөрсөн бөхчүүдээс допинг илрээгүй тохиолдолд цол олгоно

Ардын хувьсгалын түүхт 100 болон 101 жилийн ойн баяр наадам болоход тун бага хугацаа үлджээ. Бөхчүүд, харваачид, уяачид хоног өдөр тоолон, долдугаар сарын 11-нийг хүсэн хүлээж байгаа нь лавтай. Гэхдээ үлдсэн өдрүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулиа баталж Монгол бөхийн нэр хүндийг унагааж, бөхөөр хичээллэх залуучуудын ирээдүйг хааж буй өнөө цагийн хамгийн том асуудал болсон “допингийн асуудал” -ыг шийдэх нь зүйтэй. Учир нь жил жилийн наадмын дараа “энэ жилийн наадам будлиантай боллоо тэр ч бөх энэ ч бөх допинг хэрэглэсэн байсан” гэх шуум гардаг нь хэвийн үзэгдэл болжээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос допингтой холбоотой зарим зүйлийг тодруулахад, “Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Одооноос баяр наадмын үеэр өдрүүдэд цол олгохгүй. Зөвхөн батламж л олгоно. Тэгээд допингийн шинжилгээний хариу нь сөрөг гарч, допинг илрээгүй тохиолд л цол олгож байхаар шийдвэрлэлээ” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ