alim.mn | 2024.12.22
Ц.Содномдорж арслан өнөөдөр эх орондоо ирлээ

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хэсэг иргэд Сингапурын  казинод архидан согтуурч, улмаар хулгайн гэмт хэрэгт холбогдож, шүүх хурал товлогдсон тухай мэдээлэл гараад байгаа. Монгол Улсын иргэн, Нийслэлийн ерөнхий прокурор асан Дэлгэрийн Баярмагнайг Сингапур Улсын Казиногийн үйл ажиллагааг хянах тухай хууль (2006 онд батлгадсан) зөрчсөн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, шүүх хурал зарласан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хурлыг тавдугаар сарын 26-нд хийхээр болсон.

Түүнтэй Монгол Улсын арслан Ц.Содномдорж хамт байсан гэсэн ч өөрөө үгүйсгэж, Солонгост гэр бүлийн хамт амарч яваа гэсэн юм. Өнөөдөр Ц.Содномдорж арслан “Сүлд” спорт хорооны удирдах зөвлөл, Тагнуулын ерөнхий газрын харьяалалтай учраас Гадаад харилцааны яамны тусламжтайгаар өнөөдөр /2022.05.19/ Сөүл-Улаанбаатарын нислэгээр эх орондоо ирсэн байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ