Москва хотноо болж байгаа чөлөөт бөхийн мэргэжлийн лиг буюу Иван Поддубныйгийн нэрэмжит лигт Монголын 11 тамирчин ОХУ-ын Буриадын “Зугалай” багийн нэрийн өмнөөс оролцож байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт М.Лхагвагэрэлийг өрсөлдөгч нь спортын бус авир гарган барилдааны үеэр цохижээ. Барилдаан 2:2 гэсэн харьцаатай өрнөж байсан бөгөөд сүүлд оноо авсан манай тамирчин хожиж явжээ. Гэтэл ялагдсандаа уурссан Хойд Осетийн Ацамаз Теблоев манай бөхийг цохиж унагаасан аж.
Хоёр тамирчны хувьд өнгөрөгч хоёрдугаар сард Яшар Догугийн тэмцээнд учраа таарахад М.Лхагвагэрэл мөн ялж байв. Хэвлэлүүдээр Ацамаз Теблоевыг бохир тамирчин гэж тодорхойлж, барилдах эрхийг нь бүх насаар нь хас гэсэн байна.