Рианна хүүтэй болжээ
Энэ тавдугаар сарын 13-нд R&B дуучин Рианна болон A$AP Rocky нар хүүтэй болжээ. Рианна Лос Анжелес хотод амаржсан байна. Тэд хүүхдийнхээ нэрийг одоохондоо нууцалж байна. Залуу хос өнгөрсөн нэгдүгээр сард хүүхэдтэй болсноо зарлаж, Рианна жирэмсэн атлаа хэрхэн загварлаг хувцаслаж болохыг дэлхий нийтэд харуулж байсан билээ. Сүүлийн хэд хоног чимээгүй болсон нь амаржсантай холбоотой.
Рианнагийн хүүгийн эцэг A$AP Rocky хэзээ нэгэн цагт аав болох чин хүсэлтэй байгаагаа сэтгүүлд ярьдаг байв. Мөн Рианнад ухаангүй дурлаж, гэрлэх хүсэлтэй гэдгээ хэвлэлээр ярьж байсан юм. Түүний хүсэл мөрөөдөл биелж, хайртай бүсгүйтэйгээ дотносож, хүүтэй боллоо.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ