Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх шаардлагагүй гэж Улсын Дээд шүүх үзэв
Дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх”-ийг өнөөдөр хэлэлцлээ. Гэтэл Х.Баттулгыг бүртгүүлэхээр УДШ-д хүргүүлээд байсан 9 мянган хуудас материалыг "татаж авах хүсэлт"-ийг түүний зүгээс болон намынхан нь гаргасан байна.
Тэгвэл тэд “АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх тухай асуудлыг УДШ-ийн нийт 20 гаруй шүүгчдийн дунд хэлэлцүүлэг хийхгүйгээр “шууд бүртгэ” гэсэн шаардлага тавьж, есөн мянган хуудас материалыг татаж авчээ.
Харин УДШ-ын зүгээс “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх асуудлыг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн “тогтоол” үйлдэж, хүсэлтийг буцаасан байна. Энэ талаараа одоо шүүхээс албаны мэдээлэл өгнө гэлээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ