alim.mn | 2024.12.22
Э.Оюунболд, Б.Бат-Орших бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ.

Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав: "Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу Э.Оюунболд, Б.Бат-Орших нарт унасан бөхчүүдэд цол, чимгийг нь өнгөрсөн жил олгосон. Тэгэхээр энэ хоёр бөхөд цол, чимэг нөхөж олгох боломжгүй. Б.Ганзориг гэдэг бөх 2015 оны наадмаар допинг хэрэглээд цолоо олгосон. 2003 онд Адъяабат, Суманчулуун гэдэг хоёр бөхийн цол хураагдсан байсан. Түүнийг 2021 оны зургадугаар сарын 20-нд Ерөнхийлөгч Х.Баттулга цол хураасан зарлигийг хүчингүй болгосноос одоо Улсын начин цолтой байгаа. Үүнтэй адил Б.Ганзоригийн цолны тухайд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх асуудал.

Б.Бат-Оршиход унасан Б.Орхонбаяр начинд харцага бол олгочихсон. Тэгэхээр нэг даваан дээр хоёр бөхөд цол өгөх боломж байхгүй" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ