Тусгай үүргийн нислэгээр гадаад орнуудад байгаа иргэдээ авчрах болсон. Энэ дагуу 1000 гаруй монголчуууд иржээ. Тэдэн дунд УИХ-ын гишүүн Лу.Болд, ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хоёр Германаас ирж, хөл хорионд оржээ. Тэрчлэн УИХ-ын гишүүн А.Ундраа бас саяхан гадаадаас иржээ. УИХ-ын дарга асан, З.Энхболдын зөвлөх байсан Ц.Буянцогтоо мөн Японоос ирсэн. Ц.Буянцогтоо ядуухан орноо Японтой зүйрлэн шүүмжилж байгаад олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан. Одоо чих нь зөөлөрч эмч сувилагчдыг магтан дуулах болжээ. Эдгээр эрхмүүдийг Хятадад корона вирус гарангуут нь хаяанд орших Монголоос зугатаад, тэнд нь байдал бишдэнгүүт хар амиа бодоод хамгийн түрүүний онгоцоор хүрээд ирж гэж хардаж байгаа. Уг нь улстөр, энтертайнментийг утгаар нь хослуулдаг Шинэ намын дарга Лу.Болд уг нь өөрийнхөө оронд нэг ядарсан элэг нэгтэндээ эх орондоо очих боломж олгосон бол жинхэнэ эх оронч болж, ирэх сонгуульд баталгаатай гарах байв.