Хааны гэр бүлийн гишүүн биш, хаан ширээ залгамжлах хувьгүй болсон Харри, Меган Маркл поло тоглон нэг өдрийг зугаатай өнгөрөөжээ. Хаан ширээ залгамжлах албан тушаалтан биш тул хунтайж Харри поло тоглолтын хэв маяг харуулсан энгийн залуу шиг хувцаслан гайхалтай мөчүүдийг өнгөрөөсөн байна. Сассексийн гүнгийн авхай Меган Маркл Санта Барбара Поло клубт хар цоохор зангиатай цамц, хар малгай, цагаан банзал өмсөж иржээ. Тэрээр мөн хааны гэр бүлийнхэнд зориулсан арга хэмжээнд очиход хориотой улаан уруулын будгаар будсан байна. "Меган Маркл Английн хааны ордонд цайвар, төвийг сахисан ягаан өнгийг таашаадаг байсан" гэж хааны ёс зүйн шинжээч Мика Майер ELLE.com сайтад ярьжээ. Харин Америкт поло клубт "Хөөрхөн хүүхэн" киноны гол дүрийн бүсгүй Жулия Робертсын дүрийг санагдуулам хувцаслажээ.
Харри клубын Лисле Никсоны дурсгалын цомын төлөө Лас Падрес багтайгаа поло тоглосон. Тэд энэ тэмцээнд ялалт байгуулж, Меган тайзан дээр цом гардуулав. Гүнгийн авхай эхлээд нөхөр Харриг үнсэж, багийн нөхөд бүрийн хоёр хацар дээр үнссэн байна.
Меган, Харри нар Хатан хааны Платинум ойд зориулан хоёр хүүхэд Арчи, Лилибет нарын хамт удахгүй Лондон руу нисэх гэж байна. Энэ нь Англид дөрвүүлээ анх удаа хамтдаа очиж байгаа бөгөөд Лили хааны гэр бүлтэй биечлэн уулзсан анхны тохиолдол болно.