Крис Пратт болон Кэтрин Шварцнеггер дахин шинэ эцэг эх болжээ. Хосууд 5-р сарын 21-ний Бямба гарагт төрсөн хоёр дахь охин Элоизээ олон нийтийн сүлжээгээр зарлав.
Пратт Инстаграм, Твиттер хуудсандаа “Бид хоёр дахь охин Элоиз Кристина Шварцнеггер Пратт мэндэлсэнд маш их баяртай байна” гэж хуваалцжээ. “Ээж, хүүхэд хоёрын биеийн байдал сайн байна. Бид ерөөлтэй, талархалтай байдаг. Хайртай шүү, Кэтрин, Крис.” гэжээ.
Пратт, Кэтрин Шварцнеггер хоёр 2019 оны 6-р сард богино хугацаанд буюу сүй тавьснаас 5 сарын дараа гэрлэж, 2020 оны 8-р сард том охин Лайла Мариягаа өлгийдөн авсан. Элоиз залуусын хосын хоёр дахь хүүхэд хэдий ч тэрээр Праттын гурав дахь хүүхэд юм. Тэрээр есөн настай хүүтэй. Хүү Жак нь экс эхнэр Анна Фаристай хамт амьдардаг.
Шварцнеггер овог олонд танил. Кетрин нь Арнольд Шварцнеггер, Мария Шрайвер нарын охин. Алдартай гэр бүлийн охин ч Кетрин харьцангуй нууцлагдмал хэвээр амьдарч байв. Харин бестселлер зохиолчтой гэрлэснээр олны анхааралд орсон
Кетрин Шварцнеггер 2021 оны 3-р сард “Өнөөдрийн шоу” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Манай ах дүү нар үнэхээр хэвийн бөгөөд ид шидтэй хүүхэд насыг өнгөрөөсөн. Эцэг эхийнх минь надад болон миний дүү нарт өгсөн хамгийн том бэлгүүдийн нэг бол хувийн нууцыг хадгалах, сайн хүмүүжилтэй гэж би бодож байна” гэж ярьжээ.