73 настай Алла Пугачева шинэ брэнд эхлүүлж, "Примадонна" буюу "Дагина" хэмээн нэрлэжээ.
Гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна брэндийн нэрэн дор дрон, 3D нүдний шил, жирэмсэн эмэгтэйчүүдийн барааг гаргах юм байна. Поп хатагтай Пугачёва нөхөр Максим Галкин болон хүүхдүүдийнхээ хамт дайныг эсэргүүцэн эх орноосоо хамгийн түрүүнд гарсан оддын нэг. Одоо Израильд амьдарч байгаа юм. Алла Борисовна өмнө нь гутал болон үнэртний брэндтэй байсан юм. Поп дива хатагтай ийн бизнесээ өргөжүүлэхээр шийдсэн бололтой.
Поп хатагтайн гэр бүл Израильд тодорхойгүй хугацаагаар амьдарч байгаа ба нэлээд мөнгө зарлагадаж байгаа гэнэ. Зөвхөн 650 кв.м харшдаа сарын нэг сая орчим рубль төлж байгаа аж. Галкин амьдрах газраа сольсноос ихээнхэн зарлага гарч байгаа ярьсан байна. Түүний рекламын гэрээ, тоглолтууд тасалдан хаагдсан байна. Алла Пугачёва Израильд эмчилгээнд ирсэн гэж өөрөө ярьжээ.