alim.mn | 2024.12.22
Ким Кардашиан 30000 хувцастай

Реалити шоуны од Ким Кардашианы загварын чиг хандлагыг салсан нөхөр реппер Канье Уэст нь тодорхойлдог байсан. Саяхан салсан нөхөр нь шаралхахдаа "Чи надаас салаад хэн ч биш болно, хувцсаа ч зөв сонгохгүй" гэж шаралхан хэлсэн юм. Үнэндээ Ким Кардашиан экс нөхөр, реппер Каньегийн хараа хяналтаас гарсныхаа дараа өөрийнхөө хэв маягийг ямар байх ёстой байгаагаа мэдэхгүй байгаагаа хэлсэн. Ямартаа ч загварын хэв маягаа шинээр тодорхойлохыг хүсэж байгаа аж . Тэрбээр дахин гарч эхэлсэн “The Kardashians” шоуныхаа сүүлийн анги дээр хувцасны өрөөгөө танилцуулжээ. Шоуны сүүлийн анги дээр түүний олон жилийн турш өмссөн 30 мянган гайхалтай хувцас бүхий агуулахаар "аялав". Хувцасны өрөөгөө танилцуулахдаа гайхалтай дурсамжуудаа ч мөн хуваалцжээ. Хэзээ, ямар болзоон дээр, ямар хувцсаа өмссөн, үсээ хэрхэн зассан, нүдээ яаж будсан гэх мэтээр Ким ярьсан байна.

Ким өмнө нь Каньегийн хүсэлтээр “Balenciaga” брэндтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд одоо ч энэ нь үргэлжилж байна. Удахгүй шинэ сурталчилгааны кампанит ажил нь эхэлнэ гэнэ. Каньегийн хүсэлтээр тус брэндийн хувцсыг өмссөн үеэ дурсахдаа, “Би яг сонгуулийн сурталчилгаанд орсон юм шиг санагдсан” гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ