Сингапурын шүүх прокурор асан Д.Баярмагнайд шийтгэл оноожээ

Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай Сингапурт казино тоглон, гэмт хэрэгт холбогдсон. Өнгөрсөн 05.26-нд түүний “DAC-907665-2022” дугаартай хэргийн шүүх хурал болж, Д.Баярмагнайд шийтгэл оноожээ. Түүнд Казиногийн хяналтын тухай хуулийг үндэслэн шийтгэл оноосон аж.
Д.Баярмагнайтай хамт улсын арслан Ц.Содномдорж байсан гэх мэдээлэл цацагдсан ч Ц.Содномдорж өөрөө мэдэгдэл хийн, Сингапурт зүрхний эмчилгээ хийлгэснээ мэдэгдсэн билээ. Мөн тэрбээр казино тоглосноо хүлээн зөвшөөрсөн ч ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй хэмээн хэлж байв.
Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай /2019.04.08/өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргаж байв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ