Энэ явдал өнгөрсөн оны 3-р сарын 18-нд буюу цэргийн баяраар болжээ. Увс аймгийн Улаангом суманд төрсөн 18 настай, эрэгтэй, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Яргайтын 40-.... тоотод оршин суух бүртгэлтэй, Хольдог овогт Мөнхбаатарын Ж, Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, Барилгын политехник коллежийн 1-р курсийн оюутан, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 42-.... тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Бат-Эрдэнийн Н нар үйлджээ. Шүүгдэгч М.Ж нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 192 дугаартай худгийн хажууд зогсож байсан хохирогч Б.Б-г Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 42-731 тоот эзэнгүй айлын хашаан дотор чирч оруулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсны дараа гадуур хувцасыг нь өмсөж, хагас нүцгэн байдалтай, хүний амь насанд хохирол учруулах хэмжээний хүйтэн цаг агаартай нөхцөл байдалд орхиж явсны улмаас хүний амь насыг хохирчээ. Болсон явдлын тухай яллагдагч М.Ж нь мэдүүлэхдээ: “ ... 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байгаад 18:00-19:00 цагийн орчимд байхаа найз Н луу утсаар залгаад чиний төрсөн өдрийг тэмдэглэе, ууя гээд бид хоёр манай гэрийн гадаа 20:00 цагийн үед уулзсан. Өдөр нь би гэртээ байсан зуухыг төмөр авдаг цэгт тушаагаад 5500 төгрөгтэй болсон байсан юм. Бид хоёр Н-ын таньдаг айлд ус авч өгч 2000 төгрөгний хөлс аваад мөнгөө нийлүүлэн том савтай пиво авсан ... ахин нэг шил архи уугаад нэлээд их согтсон ... Н-ын гэрийн доор байдаг худаг дээр очоод тамхи татаад байж байтал нэг ах согтуу эмэгтэй хүнтэй хамт худаг дээр ирсэн. Тэр ах эмэгтэйгээ орхиод явах шиг болсон. Эмэгтэй маш согтуу тасраад унасан байсан. Н тэр согтуу эмэгтэй хүнийг таньдаг, гэрийг нь мэднэ, гэрт нь хүргэж өгье гэсэн. Би эмэгтэйн цээжнээс нь өргөөд Н хөлнөөс нь өргөөд дээшээ явж байхдаа би “энэ эмэгтэйтэй унтая гэхэд Н хэрэггүй ээ дараа нь гай болно” гэсэн. Ингээд маргалдаад би Н-ын уруул луу нь цохисон. Би дотроо гэрэлгүй байшинтай байсан хашааны дээд хэсгийн доогуур нь хүн багтахаар зай байхаар нь тэр зайгаар нөгөө эмэгтэйг шургуулаад өөрөө тэр зайгаар нь шургаж ороод хөлнөөс чирээд хашаанд оруулсан. Энэ Н алга болчихсон. Тэгээд би тэр эмэгтэйг газар дээш нь харуулж хэвтүүлээд хувцсыг нь тайлж 1-2 удаа бэлгийн ажил хийсэн. Явахдаа даараад байсан тул тэр эмэгтэйн куртикийг нь өмсөөд нүцгэн чигээр нь орхисон. Тэр шөнөдөө төрсөн аавындаа очиж хоноод маргааш автобусны буудал дээрээс цагдаа нарт баригдсан..” гэжээ. Хохирогч нь хөгжлийн бэрхшээлтэй байжээ.