alim.mn | 2025.06.09
Х.Баттулга “...ГОК-ын 49 хувийг аргалж өгнө” гэж Д.Эрдэнэбилэгээс 12 сая ам.доллар авсан байж болзошгүй

 Хөгжлийн банкны хэрэг сүр дуулиантай эхэлсэн ч намдаж, сураг алдарч эхэллээ. АТГ, ЭЦА-ны мөрдөгчид ажлаа дуусгажээ.Хөгжлийн банкны 20 шахам хэрэгт холбоотой 70 гаруй хүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг үндсэнд гүйцэтгэж дууссан байна. “Багц” хэргийн олонх нь прокурорын хяналтад шилжжээ. Энэ “багц хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд УИХ-ын нэр бүхий гишүүд бий. Шүүхээс тэднийг Монгол Улсын хилээр гарах, хоорондоо уулзахыгыг хориглоод байна.

Хөгжлийн банкны хамгийн томоохон зээлдэгч гэгдээд баригдаад сар гаруй суусан иргэн Д.Эрдэнэбилэг мэдүүлгээ өгч эхэлсэн гэх. "Эзэн" Эрдэнэбилэгийн өгсөн мэдүүлэгтэй холбоотой мэдээлэл гарч байгаа. Түүнийг экс ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой ноцтой мэдүүлэгөгсөн гэлцээд байгаа. Хамгийн сүүлд “...Х.Баттулга “...Эрдэнэтийн 49 хувийг аргалж өгнө” гээд иргэн Д.Эрдэнэбилэгээс 12 сая ам.доллар авчихсан байж болзошгүй” гэсэн мэдээлэл яригдаж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ