Жонни Деппийн өмгөөлөгч Камилле Васкес, Амбер Хердийг хуурамчаар уйлсан гэв
Жонни Деппийн өмгөөллийн багийн үзэсгэлэнт хуульч, өмгөөлөгч, Камилле Васкес, жүжигчин Амбер Хердийн үг хэлэх гэрчлэлийн хаалтын мэдэгдэлдээ хуурамчаар уйлсан гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Амбер Хёрд энэ шүүхийн танхимд өөрийн амьдралын тухай хуурамч жүжиг, тоглолт хийхээр бэлдэн орж ирсэн. Тэр үүнийгээ хийсэн… Miss Heard-ийн жүжигчний багш дасгалжуулагч нь хэлэхдээ Miss Heard-ийг жүжиглэх үедээ уйлахад хүндрэлтэй байдаг гэсэн. Та нар түүнийг харсан, хүчирхийллийн гайхалтай аккаунтуудыг ярьж, хүмүүсийн толгой эргүүлж байхдаа нулимсгүй уйлж байна” гэжээ. 37 настай ганц бие өмгөөлөгч Камилле Васкесийг Жонни Депптэй холбоотой, шүүх хурлын үеэр хайрын харцаар нэгнээ харсан, хэд хэдэн удаа дотно холбоотой мэт үйлдэл гаргасан гэсэн мэдээлэл гарсан юм. Гэвч тэд няцаасан. Хэрэв тэд бие биедээ хайртай болсон ч гэр бүлийн маргаан нь одоо ч цэгцрээгүй, эмхрээгүй харилцаанд өмгөөлөгчийн хувиар оролцож байгаа болохоор ийм эгзэгтэй үед тэд романтик харилцаа үүсгэхгүй гэж бичиж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ