alim.mn | 2024.12.23
Д.Ганбат: Болиороо Ж.Батсуурь аа

УИХ-ын өнөөдрийн /2022.06.03/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хоёрын хооронд маргаан үүсэв. Учир нь, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудлаа өгөхийг шаардаж, Үндсэн хууль зөрчиж байгаа гэдгийг нь сануулсан юм. Үүнд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэц нь тогтоодог байх аа. Ард түмнийхээ төлөө олигтой дуугарч чадахгүй байж хоёрын хооронд юм дээр хоёрын хооронд зан гаргах муухай байдаг шүү, болиороо Ж.Батсуурь аа" хэмээв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ