Монголын залуучуудын холбооны удирдлагууд хоорондоо хэмлэлдэж, үе үе ширүүхэн хэрүүл маргаан дэгдээх болж, хэвлэлийнхнийг дуудах нь хэвшил боллоо. Тэр тусмаа О.Гэрэлт-Од хэмээх залуу ирснээс МЗХ-ны ерөнхийлөгчөөр ирснээс хойш гэдсэндээ хөлөө жийлцэх болсон. Ингэхдээ залуусын тухайд биш өөрийн хооронды өчүүхэн амин хувийн эрх ашгаас болж шүү!..
О.Гэрэлт-Од хүчингийн хэргээр шоронд орж, дөнгөж суллагдсан экс гишүүн Д.Гантулгыг МЗХ-ны хүндэт ерөнхийлөгч болгож, хоёр биеэ ээлжлэн шагнаж, тэмдэг зүүж өгсөн нь гэрэл зурагт хадгалагдан үлдсэн. Угийн шоучин МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од архины эсрэг тэмцэл хийж, камерын өмнө архи асгаж байснаар нь хүмүүс сайн мэдэх байх. Юутай ч нэг үе “дайтаж” явсан Гэрэлт-Од, Сэргэлэнбаатар хоёр гар барин эвлэрч, биедээ тамгаа найр тавьж өгч, залуучуудын “босс” Нийслэлийн МАН руу ХЭГ-ын даргаар явлаа.
Үүгээр хэрэг дууссангүй. Бас нэг хэрүүлийн алим гарч МЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш МЗХ-ны зарим удирдлагууд, тус холбоо олбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Гэрэлт-Од тэргүүтэй залуусыг АТГ-т шалгуулахаар өгчээ. Тэрбээр тус байгууллагад 3 тэрбум 257 сая 902 мянга 31 төгрөгийн зөрчил гарсан гэж үзэж байгаа аж.
Ингэхдээ 2017 онд О.Гэрэлт-Од МЗХ-ны ерөнихийлөгч 3,2 тэрбум төгрөгийн өр, төлбөр бий болсон байна гэжээ.
Жишээлбэл, тэдний үед 150 мянган ширхэг “Андын гэрэгэ” энгэрийн тэмдэг 243 сая төгрөгөөр хийлгээд өр болоод үүсчихсэн байгаа гэнэ…Муухай дээр улцан гэж, шүүх дээр МЗХ ялагдаад, одоо данс нь хаалттай байгаа ажээ. Нийгмийн даатгалын өр 93 сая төгрөг, татварын өр гэхэд 355 сая төгрөг...2017 оноос хойш нийгмийн даатгал, татварын өр хуримтлагдаад явж ирсэн байна
МЗХ-ны 100 жилийн ойн 8500 ширхэг медалийн өр яригдаж байна. Тэрчлэн экс ерөнхийлөгч О.Гэрэлт-Одтой холбоотой томоохон өр байгаа нь “Амбага-Овоо” ХХК-тай 16 давхар барилгыг 24 тэрбум төгрөгөөр барина гэж гэрээ хийгээд, уг гэрээгээ үндэслэлгүйгээр цуцалсан гэдэг шалтгаанаар 2,3 тэрбум төгрөгийн шүүхийн нэхэмжлэл гарчихсан. Шүүх дээр хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй…
Ийм их асуудал байсаар атал МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од дарга өнгөрсөн 5 сарын 29-ний өдөр өөрийнхөө өрөөсөн дугуй гэж болох Б.Сэргэлэнбаатарт тамгаа өгөөд зугтчихжээ. Энэ Б.Сэргэлэнбаатар ч “гар цэвэр” нэгэн биш бололтой. Энэ хүний гарын үсэгтэй, тамгатай одон медаль 2021 онд маш их зарагдсан гэнэ. Гэтэл уг мөнгөө ч төлөөгүй, 15 сая төгрөгийн НӨАТ нь МЗХ дээр шивэгдэж орж ирснээр мэджээ. Ингээд харахаар МЗХ-ы тамгыг “залгамжлан” авсан Б.Сэргэлэнбаатар тус байгууллагын нэрээр одон медаль зарж хувьдаа мөнгийг нь ашиглаад явж байж.
Харин "хэргийн эзэн хэнгэргийн дохиур" О.Гэрэлт-Од Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаар О.Гэрэлт-Од Нийслэлийн МАН-ын ХЭГ-ын дарга болсон байна.
Хамгийн ойрхны жишээ гэхэд 2022 оны 3 сарын 25-нд 4,000 медаль нэг медалийг 8,500 төгрөгөөр захиалж авчраад, одоо 55,000 төгрөгөөр зарж байна шүү дээ. Ингэж Монголын залуучуудыг шулж байна. Зөвхөн 2021 онд гэхэд л 100 жилийн ойн медалийг 8,600 ширхгийг авчирч тараасан байна. Энэ тэмдэгний үнэ гэж 8,600 залуугаас 40 гаруй мянган төгрөг авсан байна. Цаана нь ахиад 20 гаруй сая төгрөгийн медаль, Б.Сэргэлэнбаатарын зарж, мөнгийг нь идэж ууж яваа 15 сая төгрөгийн медаль, О.Гэрэлт-Од даргатай холбоотой шүүх дээр нотлогдчихсон 28 сая төгрөгийн ойн медаль, сүүлд ахиж авчирсан 30 сая төгрөгийн үнэ бүхий 4,000 ширхэг медаль гэхээр МЗХ-ны холбооны нэрээр тэмдэг хийж, зарж гаршчихсан гэлтэй.