alim.mn | 2024.12.23
Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдаж, холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

1. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 

  • Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг санал, дүгнэлтээ танилцуулах, Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэх
  • Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

2. Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хуралдаанд Сангийн сайдын мэдээлэл хийнэ. 

3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар 

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох

4. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

5. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар

  • Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байна. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ