
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сайнбуянгийн Амарсайханых ах дүү 10 хэдүүлээ. Ардын намд ч, Монгол Ардын намд ч гишүүнчлэлтэй. Мөн Налайхын хийдийн хамба лам ч энэ гэр бүлээс гаралтай. Лам хүү нь ч улстөрд хүч үзэж, ИТХ-ын гишүүн болж байсан. Уурхайчин Сайнбуянгийн хөвгүүд улс төрд ч, бизнест ч амжилттай сайн яваа. “Оюуны Ундраа”-гийн гэх овогтой хүү С.Отгонбаяр нь УИХ-ын гишүүн болж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж явсан. С.Отгонбаяр 1984 онд хуучин нэрээр Монгол ардын хувьсгалт намын гишүүн байсан гэдэг. 2000-2004 онд Иргэний зориг Бүгд найрамдах намын дэд даргаар ажиллаж, 2004 онд “Эрэл”-ийн Эрдэнэбатын намаас нэр дэвшин, хожим нь Ардчилсан намын гишүүн болж, Эрчим хүчний газрын дарга, Норовын Алтанхуягийг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байлаа. Харин төрсөн дүү С.Амарсайхан Монгол Ардын намын идэвхтэй гишүүн. Намдаа зүтгэснийхээ ачаар өнөөдөр Хотын даргын суудалд сууж байгаа. Гэхдээ Хотын дарга болсноос хойш асуудал тасарсангүй. Хаа сайгүй түймэр гарч, Орлогч дарга нь селфидэж яваад шүүмжлүүлэв. Төв цэвэрлэх байгууламжны лаганд 30-40 насны дөрвөн сайхан залуу ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдлаа. Олны өмнө гарч, олигтойхон уучлал гуйгаагүй Хотын дарга өнөөдөр амиа алдсан залууст хоёр өрөө байр өгөхөө болсноо зарлалаа. Гэтэл Хотын дарга С.Амарсайханы төрж өссөн нутаг боло Налайх дүүрэгт хятад эзэнтэй уурхайд осол гарч 27-40 насны гурван залуу амиа алдлаа. Энэ мэтээр асуудал ундран гарсаар.
С.Амарсайхан, С.Отгонбаяр хоёрын төрсөн дүү нь Сайнбуянгийн Нэргүй гэж номын мөр хөөсөн лам хүн бий. С.Нэргүй Налайхын “Сайн номуун” хийдийн хамба лам. Нэргүй хамбыг бумбаны тахилгаар нь налайхчууд байтугай монголчууд хандахгүй. Сайн номун хийд Энэтхэгийн “Гоман” дацангийн эрдэмтэн лам нарын хамтаар “Түмэн” бумбаны тахилгыг жил бүр уламжлал болгон сүсэгтэн олон түмэндээ зориулан хуран үйлдэж, тахиж байхаар шийдвэрлэсэн гэдэг. Харин зарим эсэргүү нөхөд бумбаны тахилгыг Хятад шаазан вааранд мөргөөд баяжна гэдэг шинжлэх ухаан мөн үү гэж эсэргүүцдэг.
Сайн номуун хийдийн хамба лам С.Нэргүй нь өмнө нь АН-ын гишүүн байсан гэнэ. Хамбатан Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, улстөрийн амьдралд идэвхитэй оролцдог. Хамбатан нэг удаа нутгийнхаа "Налайхын амьдрал” сонинтой зад шүүхдэлцсэн. Хамбатан нь тус сонин "миний бие болон дүү С.Амарсайхан нарын нэр төр, алдар хүндийг удаа дараа үргэлжилсэн үйлдлээр гутаасан мэдээ, мэдээллийг нийтэд тараасан” гээд ядуухан хүний толгой эргэм их мөнгө болох 200 сая төгрөг нэхэмжилж байсан билээ. Энэ нь хамба лам Налайхын Тайж хайрхны өвөрт 3000 га газар хүссэнээс болсон гэх юм билээ. Тухайн үеийн АН-ын дэд дарга С.Ганболд “... 3000 га газар өгөхгүй гэхэд С.Нэргүй лам намайг хумхын тоос болгоно. Орчлонгоос тонилгоно гэж заналхийлсэн. ... Хүн ална гэж байгаа лам би лав сонсоогүй. Тэгээд хэзээ Ганданд очиж алуулдаг юм болдоо гэж бодоод хааяа инээд хүрээд байж л байна” гэсэн хариултаас бас болсон гэдэг. ИТХ-ын гишүүн С.Нэргүй хамба, Сайн Номуун хийдийн хамба ламын хувьд тус дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы энгэр дагуух 3000 га газрыг ногоон төгөл болгож, төрөл бүрийн мод ургамлын суулгац тарьж, байгаль орчинд ээлтэй цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар санаачилга гаргаж хүсэлтээ илэрхийлж байжээ. С.Нэргүй лам дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны өрөөний цоожийг эвдэн, тамга авч зугатааж байхад хамт байгаа бичлэг сайтад бий. Налайхын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны өрөөний хаалгыг Сайнбуянгийн Нэргүй лам, Монгол Ардын намын төлөөлөгчидтэй хамтран эвдэн орж, тамга авч зугатааснаас үүдэн Налайх дүүрэгт төсөв нь батлагдахгүй сунжирч санхүүгийн түр горимд шилжээд 3 cap гаруй хугацаа өнгөрөөсөн асуудал гарсан. Налайх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Сайнбуянгийн Нэргүй энэ үйлдлээсээ болж Ардчилсан намаасаа хөөгдсөн гэдэг. 2014 оны 12-р сарын 22-ны өдөр С.Нэргүй лам, К.Сейтхан, Б.Мурат, Б.Нэргүй, Ц.Хатанбаатар, Б.Батболд нар нь төрийн байгууллагын хаалга эвдлэн ИТХ-ын ажлын албаны тамгыг байгаа бичлэг цацагдаж байсан билээ.
