Ханхүү Харри, Меган Маркл хоёр охин Лилибетийнхээ анхны төрсөн өдрийг тэмдэглэлээ. Тэд охиныхоо олон нийтэд үзүүлэв. Америкт төрсөн охин Лилибетийн анхны төрсөн өдрийг Виндзорын ойролцоох эдлэнд зохион байгуулжээ. Охины гэрэл зургийг гүнгийн гэр бүлийн найз, мэргэжлийн зурагчин Мисан Харриман авчээ. Төрсөн өдрийн бялууг хосуудын хуримын бялууг урласан талхчин Клэр Птак хийсэн гэж мэдээллээ.
Ханхүү Харри, Меган нар охиноо Хатан хааныг бага насанд нь гэр бүлийнхэн нь дууддаг байсан нэрээр Лилибет гэж нэрлэсэн. Охины хоёр дахь нэрийг эмээгийнхээ дурсгалыг хүндэтгэж Диана хэмээсэн байна.
Лилибет Хатан хааны 11 дэх гуч бөгөөд хаан ширээг залгамжлах найм дахь хүн юм. Хааны гэр бүлээс гарч АНУ-д амьдрах болсон гүнгийн гэр бүл Хатан хаан II Элизабет сэнтийд заларсны 70 жилийн ойд зориулсан ёслолд оролцохоор Лондонд ирээд байх үедээ, хаан угсааны төрөл төрөгсөдтэй анх удаа уулзсан охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэлээ.