Холливуудын алдарт жүжигчин Брэд Питт салсан эхнэр Анжелина Жолиг дарсны компанид нь зориудаар хохирол учруулсан гэж шүүхэд өгчээ. Брэд Питт экс эхнэр Анжелина Жолитой хамтран эзэмшиж байсан “Miraval” дарсны компанийн хувийг зарсан гэх шалтгаанаар шүүхэд хандсан аж. Брэд Питт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Анжелина Жоли бид хоёр нэгнийхээ зөвшөөрөлгүйгээр компанид эзэмшиж буй хувиа зарахгүй гэж тохиролцсон. Гэтэл тэр өөрийн хувиа зарсан байна. Үнэндээ Жоли энэ бизнесийг босгоход юу ч хийгээгүй. Зүгээр л ашиг хүртээд байж байсан. Жоли намайг хорлох зорилгоор ийм үйлдэл гаргалаа” гэсэн байна. Ийнхүү Жонни Деппийг араас Брэд Питт экс эхнэртээ "дайн зарлав". Жонни Депп, Амбер Херд хоёр жил гаруй эхнэр нөхөр байсан бол Брэд Питт, Анжелина Жоли хоёр 12 жил хамт амьдарч, гурван хүүхдийн аав ээж болсон билээ.