Шүүхэд ялалт байгуулсан жүжигчин Жонни Депп TikTok-т өөрийн нэрийн албан ёсны хаяг нээж, шүүх хурлын үеэр дэмжсэн шүтэн бишрэгчиддээ талархал илэрхийлсэн бичвэртэй видеог нийтэлжээ. Тэрбээр “Миний хамгаас эрхэм, үнэнч дэмжигчид ээ. Бид цаг үргэлж хамт байсан, хамтдаа нэг замаар алхсан. Та бүхэн санаа тавьсан учир бид хамтдаа энэ бүхний ард гарлаа. Одоо бүгдээрээ хамт урагшлах болно. Та бүхэн бол урьдын л адил миний ажил олгогчид хэвээрээ юм. Тиймээс ахин дахин баярлалаа. Та бүхнийг хүндэтгэсэн ЖД” гэжээ.
Жонни Депп хуучин эхнэр Амбер Хердийн эсрэг шүүх хурлын үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ихээхэн дэмжлэг авсан бөгөөд TikTok-д байршуулсан видео нь түүнийг дэмжигчид болон
дуу бэлтгэлийн үеийн агшнаас бүрджээ.
Шүүх хуралд ялалт байгуулснаас хойш хэдхэн хоногийн дараа 58 настай Депп TikTok-т нэгдэн ердөө аравхан цагийн өмнө оруулсан бичлэгтэй хаяг нь өдгөө 6,5 сая дагагчтай болж, анхны бичлэгийг нь 9,5 сая хүн үзээд байна.
Түүний TikTok-ийг энд дарж үзэх боломжтой.