Дуучин Бритни Спирс, жүжигчин, фитнесийн дасгалжуулагч, 28 настай Сэм Асгари хоёр Лос Анжелест хуримаа хийлээ. Хуриманд 60 гаруй зочин уригдаж, хүрэлцэн ирсэн байна. Тэдний дунд дуучин Мадонна, Дрю Бэрримор, Пэрис Хилтон зэрэг алдартнууд багтжээ. Бритни Спийрс Versace-гийн даашинзаар гоёсон бөгөөд Элвис Преслигийн "Canʼt Help Falling in Love" дууны аянд нөхөр лүүгээ алхан очжээ. Бритни Спийрс, Асгари нар 2016 онд "Slumber Party" дууны клипний зураг авалтын үеэр танилцжээ. Тэр цагаас хойш таван сарын дараа Бритни өөрөө Асгари руу залгасан байна. Тэд 2021 оны есдүгээр сард сүй тавьснаа зарлажээ. 2022 оны эхээр Бритни бие давхар болсон ч зулбасан гэж мэдэгдсэн.
Бритни Спирсийг түүний аав Жэймс Спийрсийн асран хамгаалалтаас сулласнаас хойш буюу долоон сарын дараа ийнхүү хурим болсон байна. Түүний амьдралд болон санхүүд нь аав нь 2008 оноос хойш хяналт тавьж ирсэн юм.
Бритни Спирсийн аав, ээж хоёр хуриманд оролцоогүй байна. Учир нь асран хамгааах эрхгүй болсноос хойш дуучин бүсгүй эцэг, эхээсээ харилцаагаа тасалжээ. Спирсийн хоёр хүү оролцох боломжтой байсан ч хуриманд очоогүй байна. Тэдний аав Кевин Федерлайны өмгөөлөгч хөвгүүд нь ээжийнхээ өмнөөс баяртай байгаа гэж мэдээлжээ.