alim.mn | 2024.12.23
Хууль зүйн үйлчилгээний төв TIMELY фирм нээлтээ хийлээ

Бизнесийн үйл ажиллагааг хууль эрх зүйгүйгээр төсөөлөх аргагүй. Тэр утгаараа бизнес, аж ахуй эрхлэгчид өөрийн бизнесийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслийн онцлог, бизнест нөлөөлөх макро түвшний нөлөөллийг сайн мэддэг, үүсэн гарч болох эрсдлийг урьдчилан хардаг, бизнесийн шийдэлд тохирох хуулийн гаргалгааг оновчтой олж чаддаг ур чадвар бүхий хуульчдыг үргэлж эрэлхийлж байдаг.

Хууль зүйн зөвлөх үйлчилгээ авахад тухайн хуульч, өмгөөлөгч мэргэшсэн байх явдал хамгийн чухал хүчин зүйл байдаг. Бид элгээ оношлуулахын тулд бөөрний эмч дээр очдоггүйтэй адил хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар үйлчилгээ авахын тулд эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчид хандаж болохгүй. 

Сүүлийн гурван жилийн байдлаар 186519 хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдсэний нэлээдгүй хэсэгт бизнесийн байгууллага нэхэмжлэгч, хариуцагчаар оролцсон байна. Бизнесийн түншүүд хамтын ажиллагаагаа эхлүүлэхдээ мэргэжлийн зөвлөх үйлчилгээг авснаар ирээдүйд үүсэх томоохон эрсдлээс хамгаалагддаг бол байнгын зөвлөх үйлчилгээг авснаар урт хугацаанд бизнесийн өсөлтөө хадгалж үлдэх томоохон давуу талтай байдаг.  

 “Legal service center” Хууль зүйн үйлчилгээний төвийн 20 гаруй хуульч, өмгөөлөгчид нь бизнесийн тал бүрийн чиглэлээр мэргэшсэн, олон жилийн туршлагатай, чадварлаг баг хамт олон бөгөөд сүүлийн үед хурдацтай өөрчлөгдөж байгаа орчин нөхцлийн талаар үйлчлүүлэгчиддээ мэдлэг, мэдээллийг тогтмол хүргэхийн зэрэгцээ түүнийг шийдвэрлэх арга замыг ч санал болгож хамтран ажилладаг. Үүний нэг нь 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилттэй холбогдуулан хөдөлмөрийн харилцаанд чухал зүйл болох цаг бүртгэлийн асуудлаа шийдвэрлэх шинэлэг арга зам болох “Timely” ухаалаг платформыг хөгжүүлж нэвтрүүлсэн Текстрим ХХК-д зөвлөж, хамтран ажилласан байна.

“Legal service center” Хууль зүйн үйлчилгээний төв болон “Timely” ухаалаг платформын нээлтийн үйл ажиллагаанд бизнесийн салбарын 200 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь тэдний салбартаа хэр хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бэ гэдгийн бас нэг нотолгоо юм. Нээлтийн ажиллагааны хүрээнд Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульчид

-Хөдөлмөрийн харилцаан дах  эрх зүйн маргаан, түүнээс сэргийлэх арга зам

-Хөрөнгө оруулалтын гэрээ, анхаарах асуудлууд

-Татварын хуулийн шинэчлэл, анхаарах асуудал  сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.               

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
DR. ADITY
2 жилийн өмнө
197.211.58.17
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Төстэй мэдээ