АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот – Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж (хилээс үл хамаарах) экспортын боломжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, аялал жуулчлал болон соёлын талаарх мэдлэг ойлголтыг өргөжүүлэх, Холливудтай түншлэн Монголын кино урлагийг хөгжүүлэх, Чингис хаан болон Монголын ард түмнийг талаарх хэвшмэл ойлголтыг эвдэн Монголын агуу их соёлын үнэн төрх, баялаг өв уламжлалын гоо үзэмжийг тусган харуулах зорилготой Godsend кино төслийн эхний санхүүжилтийг хүлээн авсныг төслийн зүгээс мэдэгдэхэд таатай байна.
Зураг авалт бүхэлдээ Монгол улсад хийгдэх бөгөөд Монгол улсын шагналт найруулагч, жүжигчин Ганболдын Эрдэнэбилэг “Godsend төсөл Монголын соёл урлагийн бүтээлч салбарын авьяас ур чадварыг дэлхийн тавцанд гарган тэргүүн эгнээнд орох боломжийг олгож байгааг би зүрх сэтгэлээрээ дэмжиж байна” гэж ярьжээ.
Холливудын продюсер, хэлтсүүдийн удирдлагаас бүрдсэн Godsend төслийн судалгааны баг 6-р сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ирж Монголын киноны салбарынхан (дотоодын продакшн компани, зураг авалтын баг, уран бүтээлчид) болон төсөлд дэмжлэг үзүүлж байгаа төрийн байгууллагын албан тушаалтнуудтай уулзах юм.
Кино зохиолыг бичсэн продюсер Жэй Лиотта “Godsend төсөл “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.1, 1.5, 4.2 зорилтууд болон Монгол улсад олон улсын кино төслүүдийг хэрэгжүүлэхийг хөхүүлэн дэмжинэ гэсэн Засгийн газрын санаачлага, хүчин чармайлтанд бүрэн нийцэж байна” гэжээ.
Дэлхий дахинд өнөөг хүртэл ач холбогдолтой хэвээр байгаа Монголын хийгээд Чингис хааны оруулсан жинтэй хувь нэмрийг бодитоор тодотгон харуулсан түүхийг энэхүү кино бүтээлээр дэлхийн үзэгчдэд хүргэхдээ монголчуудыг шууд татан оролцуулна.
Киноны продюсер Вэнди Крам “Энэ төсөл хийгээд кино нь оролцоог хангасан, олон талт байдал болон олон соёлын талаарх мэдлэгт суурилсан билээ. Дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл Холливудад хэрэгжүүлж болох үүнээс давсан төсөл санаанд буухгүй байна”.
Дэлхийн хэмжээний уран сайхны кино, телевизийн олон ангит киноны санхүүжилт босгох, продюсерлэх, зах зээлд гаргах чиглэлээр 40 гаруй жилийн туршлагатай мэргэжилтнүүдтэй "Холливудын Тэнгэр Продакшн" ХХК (АНУ, Нью Йорк хот) киноны продюсерээр ажиллах юм. "Godsend" төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mongoliagodsend.com хуудсаас авах боломжтой.
MAJOR HOLLYWOOD-MONGOLIAN FILM PROJECT RECEIVES FIRST ROUND OF FUNDING
Los Angeles, CA – Project Godsend is pleased to announce we have received initial funding for the film “Godsend”, set to be a major Hollywood-Mongolian film project filmed entirely in Mongolia and which is designed to catapult Mongolia's creative economy and (borderless) export opportunities, create jobs, increase tourism and cultural awareness, develop the Mongolian film industry in partnership with Hollywood, and portray Chinggis Khaan and the Mongolian people in a manner that disrupts previous stereotypes and reflects greater cultural authenticity and the beauty of Mongolia’s rich heritage.
“Project Godsend will give the Mongolian creative industry an opportunity to take the lead in displaying their talents on the global stage”, said Mongolian award-winning actor and director Erdenebileg Ganbold, “and this is something I wholeheartedly support”.
Project Godsend’s Reconnaissance Team is set to arrive in the capital city of Ulaanbaatar Mongolia this June, consisting of producers and department heads from Hollywood, who will be meeting with members of the local film industry (local production companies, crew, talent) and government officials supporting the project.
“Project Godsend perfectly aligns with Objectives 1.1, 1.5, 4.2 and 4.4 of the ‘Vision-2050’ Long-Term Development Policy of Mongolia enacted by Parliament, as well as the Government’s efforts to encourage international film projects in Mongolia,” said Writer/Producer Jay Liotta.
The film will ensure Mongolians’ direct participation in telling a story to global audiences that authentically represents and highlights the significant contributions that Mongolia, and Chinggis Khaan, have had on the entire world, contributions that remain relevant today.
“The project and the film are grounded in inclusivity, diversity and cross-cultural awareness. I cannot think of a better project for Hollywood to take on given the current state of global affairs”, said Producer Wendy Kram.
The film will be produced by Hollywood Tenger Productions LLC (NYC, USA), whose members have over 40 years of professional experience raising financing, producing, marketing and distributing feature films and television series worldwide. More on Project Godsend can be found at: www.mongoliagodsend.com