alim.mn | 2024.12.22
Илон Маскийн охин 18 хүрч, эцгээсээ холбоогоо тасалж, хүйс, нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргажээ

Дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог Америк тэрбумтан Илон Маскийн трансжэндэр охин эцгээсээ холбоогоо бүрмөсөн тасалж, нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргажээ. Тэрбумтны охин Хавер Александер Маск саяхан 18 нас хүрсэн. Ингээд Калифорни мужийн хуулиар хүйсийн өөрчлөлтөө албан ёсоор бүртгүүлэх эрхтэй болж байгаа аж. Хүйстэйгээ цуг нэрээ өөрчлүүлэх хүсэлтийг Лос-Анжелесын шүүхэд дөрөвдүгээр сард гаргасан нь тодорхой болжээ.

"Би биологийн эцэгтэйгээ цаашид ямар ч хэлбэрээр цуг амьдрахгүй, нэр холбогдохыг хүсэхгүй байна" гэж хүсэлтдээ бичсэн байна.

Тэрбээр Илон Маскийн зохиолч Жастин Уилсонтой амьдарч байхдаа төрүүлсэн таван хүүхдийн нэг юм. Илон Маск 5 хүүхдийнхээ ээжээс 2008 онд салжээ.

Шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Маскийн охины шинэ нэр Вивиан Женна Уилсон болох юм байна.

Илон Маск нь сүүлд уран бүтээлч Граймстай хамт амьдрахдаа хоёр хүүхэдтэй болсон билээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ