“Өвлийн хайрын дуу”, "Диваажингийн шат" зэрэг Азид алдаршсан киноны од жүжигчин Чой Жи Вү энэ жил 47 нас хүрч буй. Тэрбээр 2018 онд хуримаа хийж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард охинтой болсон. Азид алдаршсан жүжигчин бүсгүйн нөхөр өөрөөс нь 10 насаар дүү, оффисын ажилтан залуу. Түүнийг нөхрөөсөө саяхан салсан гэсэн мэдээ гарчээ. Солонгосын хэвлэл мэдээллээр Чой Жи Вүг нөхрийнхөө халдлагад өртсөн гэх цуу яриа саяхнаас гарчээ.
Түүнийг Сөүлийн Ионсан дүүргийн, Итэвон дахь байшингийнхаа өмнө нөхөртөө хутгалуулсан байж болзошгүй гэж мэдээлж байна. Жүжигчин бүсгүйг эмнэлэгт хүргэсэн бөгөөд нөхрийг нь хүний аминд хүрэхээр завдсан гэсэн үндэслэлээр хориод байгаа. Мөрдөн байцаалтын явцад нөхөр нь зэвсгээ бэлдчихээд, хэрэг үйлдэхээр байшингийн үүдэнд хүлээж байсан гэдэг дүгнэлт гарчээ.
Халдлагад өртсөн жүжигчин эмэгтэй хэн болох нь тодорхойгүй байсан ч эхнэр, нөхөр хоёрын нас хэргийн баримттай таарч байгаа тул Чой Жи Вү юм байна гэж дүгнэхэд хүргэжээ. Харин Чой Жи Вү уг мэдээллийг эрс няцааж, цахим хуудсандаа мэдээлэл оруулжээ. Жүжигчин бүсгүйн менежментийг хариуцаж ажилладаг “YG Entertainment”-аас мэдээлэл өгөөгүй байгаа нь улам их хардлага төрүүлж буй аж.
Чой Жи Вүгээс гадна Жан Юн Жү, Чой Жи Ён, Чае Юн Ин зэрэг эмэгтэй жүжигчдийг ч байж болзошгүй гэж таамаглаж байгаа. Харин тэдний дундаас Чой Жи Ёны нөхөр нь цуу яриаг үгүйсгэхийн тулд хамтдаа жаргалтай байгаа зургуудаа нийтэлжээ.