Улсын Дээд шүүх дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээжээ. Ингэснээр хар тамхины хэрэгт холбогдсон дуучин Б.Амархүү үргэлжлүүлэн хорих ял эдлэхээр болов. Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хоёр жилийн ял оноосон юм. Анхан шатны шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгасан. Уг шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгосон билээ.
Харин Харин Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр Улсын дээд шүүхээс ийнхүү анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээлээ. Буриадын гавьяат Б.Амархүү өнгөрсөн оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан юм.