Ханхүү Харри, Меган Маркл хоёр найз, мөн хөрш болох телевизийн нэрт хөтлөгч Опрагийнд очжээ. Опра ханхүүгийн гэрийн ойролцоо 100 сая долларын үнэтэй Монтекито харшид амьдардаг. Тийшээ Харри эхнэртэйгээ өөрөө машинаар барьсаар таван минут явж хүрчээ. Харри, Меган хоёр амралтын өдөр буюу Бямба гарагийн үдээс хойш ток шоуны хөтлөгчийнд очиж, цаг гаруй хугацааг өнгөрөөсөн байна. Ханхүү Харри Опрагийн Монтекито дахь асар том харш руу машинаа өөрөө жолоодож очсныг бодоход нэлээн чухал, нухацтай хэлэлцэх зүйл байгаа бололтой. Ханхүү Харри, Меган Маркл хоёрт ток шоуны хөтлөгчид Хааны гэр бүлийн өөр нэг зүйлийг хэлэх ажил байгаа юу?
Юутай ч DailyMail.com сайт Харри хар Range Rover машиныхаа жолооны ард, Меган, Жанина Гаванкар гэх эмэгтэйтэй хамт арын суудалд сууж байгааг зургийг харуулжээ.
40 настай Меган энэхүү аяллын үеэр нүүр будалтгүй явсан бол 37 настай Харри цамц, бейсболын малгай, нарны шил зүүсэн байв.
Харри, Меган хоёр Ток шоуны хөтлөгч Опратай хааны гэр бүлийн тухай шуугиан тарьсан ярианаас 18 сар болжээ. Саяхан хатан хааны хаан суудалд заларсны 70 жилийн ойд очсон Харри, Меган хоёрт дахин дуулгах яриа байж магадгүй. Тус ойд оролцож, хааны удмаасаа хөндийхөн байсан тэд Англиас ирээд удалгүй Опра дээр очсон тухай мэдээ Хатан хааны хувьд гэнэтийн "бэлэг" байж магадгүй.