alim.mn | 2024.12.27
Нийслэлийн ЗДТГ өнгөрсөн онд 386 сая төгрөгний бэлэг дурсгал, тараах ном материал хэвлүүлжээ
Татвар төлөгчдийн мөнгөөр баярхаж баруун солгойгүй цацаж суудаг нь нийслэлийн Засаг даргын тамгын газар болжээ. 
Хотын дарга нар төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулахыг зохицуулсан Төсвийн хуулийг биш юм гэхэд хэмнэхийг үүрэгдсэн
Засгийн газрын 43-р тогтоолыг өнгөрсөн жилийн турш хээвнэг зөрчиж ирсэн байна. Уг нь энэ тогтоолоор төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгал,
цүнх хуанли, мэндчилгээ ном хэвлүүлэхийг хориглосон ухаантай. Гэсэн ч хотын дарга өнгөрсөн онд 386,3 сая төгрөгийн бэлэг дурсгал,
тараах ном материал хэвлүүлж бэлджээ. Үүнээс 95 сая төгрөгөөр нь янз бүрийн ТББ-уудаар ном дэвтэр, тараах материал хэвлүүлж тараасан байна.
Хотын ЗДТГ хотод болж буй бүхий л баярт оролцох “хоббитой” тул бэлэг сэлтний хэрэгцээ асар их байдаг аж.
Өнгөрсөн онд л гэхэд СЯ-ын 110 жилийн ойг далимдуулан нийслэлин санхүүчдийн баярыг нижгэр зохион байгуулсан байна.
Мөн цэргийн баяраар шалтаглан БХЯ-тай зэрэгцэн “Генералуудад хүндэтгэл” үзүүлээд амжжээ. ЗДТГ-ынхан бусдыг баярлуулахын хамт өөрсдийгөө ч
баярлуулахаа мартдаггүй. Тамгын газрын ажилтан албан хаагчдын “Спорт наадам-2021” гэж хийгээд авсан байна. Дээрхи гурван арга хэмжээнд л
гэхэд 92 сая төгрөг зарцуулагджээ. Ийнхүү баярлах, хүндэтгэл үзүүлэх, бэлэг сэлт тараах “донтой” дарга бидний толгой дээр заларчээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ