Хөл хорионд орсон залуу нохойгоо дэлгүүр явуулаад дуртай чипсээ худалдаж авахуулжээ
Дэлхий даяар тавигдсан хөл хорио нь олон хүний түүнээс гадна амтьдын шинэ ур чадварыг нээж байна. Хөл хорионд орсон мексик залуу Антонио Муньос нохойгоо явуулаад дэлгүүрээс дуртай чипсээ худалдаж авахуулж чаджээ. Хэдийгээр нөөцөлж авсан ч гэсэн хөл хорионы гуравдахь өдөр эрдэнэшишийн Cheetos чипс нь дуусжээ. Тэрээр хөл хорионы үеэр гэрээсээ гарч торгуулахыг хүссэнгүй. Ингээд нохойныхоо хүзүүвчинд бичиг хавчуулаад дэлгүүр лүү явуулжээ. Хөл хорионы өдрүүдэд хүнсний дэлгүүр ажиллаж байгаа бөгөөд хамгийн ойрын мөн нохойтойгоо байнга ордог дэлгүүр лүүгээ явуулсан гэнэ. Хүзүүвчинд ийм бичигтэй цаас хавчуулжээ.
Сайн байна уу эрхэм худалдагчааг, та манай нохойд Cheetos чипс худалдана уу. Гэхдээ улбар шар ууттайг нь өгөөрэй, улаан нь хэтэрхий хурцдаад байдаг юм. Нохойны хүзүүвчинд 20 доллар бий. АНХААРУУЛАХАД : та бүхнийг зөв хийхгүй бол нохой хазна шүү, таны хөрш
Залуу цахим хуудсандаа дуртай чипсийг нь зуугаад хариулт мөнгийг нь хүзүүвчиндээ хавчуулаад ирж буй нохойныхоо зургийг оруулжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ