alim.mn | 2025.01.26
Ханхүү Чарльз Монакогийн ханхүү Альбертээс халдвар авчээ

Их Британийн хаан ширээг залгамжлах эрхтэй нэгдүгээр хүн болох Уэльсийн ханхүү Чарльз коронавирусийн халдвар авсан тухай Кларенс ордны захиргаа саяхан мэдээллээ. 71 настай ханхүүгийн биеийн байдал сайн, халдварын шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа гэнэ. Харин түүний гэргий Корнволлын гүнгийн ахайтан, 72 настай Камиллагийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Чарльз, Камилла хоёр одоо Шотландын Балморал шилтгээнд тусгаарлагдаад байгаа юм.

Хатан хаан Элизабет хүүтэйгээ хамгийн сүүлд гуравдугаар сарын 12-нд уулзсан бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн байгааг Букингэмийн ордноос мэдээлжээ. Ханхүү Чарльз гуравдугаар сарын 10-ны өдөр Лондон хотод болсон арга хэмжээний үеэр Монакогийн ханхүү Альберттай уулзсан байна.

Сүүлд ханхүү Альбертаас коронавирусийн халдвар илэрч, Европын язгууртнуудаас өвчилсөн анхны хүн болсон юм. Тиймээс ханхүү Чарльз Монакогийн ханхүүгээс халдвар авсан байж болзошгүй. Ханхүү Чарльз гуравдугаар сарын 12-нд Чарльз Австралийн ойн түймрийн дараах сэргээн босголтыг дэмжих уулзалтад оролцсон нь түүний хамгийн сүүлд оролцсон олон нийтийн арга хэмжээ болсон байна.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ