Өнгөрсөн онын 11-р сард хотын ерөнхий менежерээр МАН-ын нөөцөнд байсан “шилдэг” боловсон хүчин Д.Ганболд томилогдсон. Ерөнхий менежер болж хотын захирагчийн ажлын албыг толгойлсоноос хойш төдийлэн ажиглагдсангүй. Утаа, түгжрэлээс эхлээд үй түмэн асуудалтай нийслэл хотод ерөнхий менежер нь хотын даргаасаа дутахгүй ил гарч загнуулж шүүмжлүүлж тэр хэмжээгээрээ ажил хийж баймаар ч Д.Ганболдын бараа харагдаагүй гэхэд болно. Гэтэл “чимээгүй” менежертэн энэ хугацаанд ажилласаар иржээ. Бүр төсвийн 14 сая төгрөгөөр сурталчилах хэмжээний ажил хийгээд амжсан байна. Гагцхүү тэр их бүтээл та бидний нүдэнд харагдалгүй өнгөрсөн нь гайхалтай. Хот зуны бороонд автаж, хөрсний бохирдол дээд цэгтээ тулж байхад дарга нар ажилласаар бас амжилтаа бидэнд мэдээлсээр л байна.