Өнгөрсөн намар Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэг байгуулагдсаны 30 жилийн ой нижгэр болсон. Нижгэр болсоныг нь дүүргийн иргэд мэдээгүй ч дарга нар нь тансаглаад дууссаныг гаргасан зардал нь харуулж байна. Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал хэмээх тансаг арга хэмжээ ИТХ-д болжээ. Уг хуралд 10,9 сая төгрөг төсөвлөсөн нь гар татаагүйг харуулж байна. Төсвийн задаргааг харахад хуралдаж сүртэй юм бололгүйгээр хөрөг залаад, бичлэг үзээд үлдсэн цагт нь идэж уусан аж. Чингис хааны иш хөрөг болон Ерөнхийлөгчийн зарлигийг жаазалж өлгөхөд хагас сая төгрөг зарцуулжээ. Дараа нь 2,5 сая төгрөгөөр бүтсэн өөрсдийнхөө тухай бичлэгийг үзээд зоогийн ширээний ард суужээ. Хоолны зардалд 6,2 төгрөг зарцуулсан нь хурлын төсвийн талаас илүү хувь болсон. Сая саяын үнэтэй хоол гэхээр ямар зоог байх нь ойлгомжтой. Өмнөх ИТХ-ын үед төлөөлөгчид гахайн шарсан хавирга зэрэг дээдсийн хоол авчруулж иддэг байсан гэхээр энэ удаад түүнээс илүү гарсан нь ойлгомжтой. Түүнийг нь дүүргийн жирийн иргэдийн хоолтой харьцуулбал тэнгэр газар шиг зөрүүтэй. ИТХ-ын төлөөлөгчид ингэж тансаг хооллоод араас нь 1,2 сая төгрөгний үнэтэй цай ууцгаасан байна. Сая илүү төгрөгөөр цай уусан гэдгийг нь цайны сүүгүй ч суугаа дүүргийн эмгэд хөгшид сонсоод ухаан алдах биз ...