alim.mn | 2024.12.23
УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ 125 САЯ ДОЛЛАРООР 30 ЗҮТГҮҮР АВЧЭЭ

“Улаанбаатар төмөр зам” ХНН улдаж, хөгжлийн тулгуур биш, бүлэглэлүүдийн луйврын хөшүүрэг болчихсон. Үүнийг дагасан шахааны бизнес цэцэглэсэн газар гэлцдэг. Улаанбаатар төмөр зам одоогоос 10 жилийн өмнө 15 сая ам.доллараар Оросоос хоёр зүтгүүр авчээ. Энэ нь хамаагүй илүү хүчин чадалтай АНУ-ын зүтгүүрээс 2-3 дахин өндөр үнэтэй.  Зүйрлэвэл, Германаас сүүлийн үеийн хоёр шинэ бух “Бенз” авах мөнгөөр Оросын нэг хуучин “УАЗ-469” машин авсан гэсэн үг. Бусад улсад 200 гаруй мянган ам.доллараар нийлүүлдэг вагоныг нэг бүрийг сая доллараар 14 ширхгийг авсан.  Хоцрогдсон технологитой, цувааны бүх вагон нь ганцхан генератор вагоноосоо шууд хамааралтай энэ амбаараа “явдаг зочид буудал” гэж тайлбарлан ард иргэдээ даапаалдаг байсан. Аваад ганцхан жил болсны дараа генератор вагон нь шатсан учраас эдгээр 14  амбаар явдаггүй сэг болж зогссон. Тиймээс төмөр замынхан сая долларын амбаар гэж нэрлэдэг байлаа. Хамгийн сүүлд төмөр зам 125 сая доллараар Украйнд үйлдвэрлэсэн 30 зүтгүүр авчээ.  Ингээд бодохоор ерийн нэг зүтгүүрийг ширхгийг нь 4.2 сая доллараар авчээ. Бидний муулдаг Хятадын төмөр зам 2012 онд Төвдийн төмөр замд зориулж 20 зүтгүүр авахаар олон улсын тендер зарласан байдаг. Тэгээд дэлхийд тэргүүлэх “Женераль моторс”-оос нэг зүтгүүрийг нь 1.8 сая доллараар авсан байдаг юм. Женераль моторс зүтгүүр үйлдвэрлэлээрээ бенз хийдэг л гэсэн үг. Ийм зүтгүүр олон улсын тендер зарлаад нэгийг нь л 1.8 сая доллараар авдаг. Гэтэл манайх украины зүтгүүр нэгийг нь 4.2 сая доллараар авч байдаг. Энгийнээр харьцуулахад манайх гурван бенз жийпний үнээр нэг УАЗ-69 авч байна гэсэн үг. Үүнийг улс төр бизнесийн хүчтэй бүлэглэл л хийж байна. Одоо төр засагт өндөр албан тушаал хашиж яваа хүмүүс 2007 онд Хятадад үйлдвэрлэсэн суудлын 15 вагоныг 10 дахин их үнээр шахаж вагоны шахааг цэцэглүүлжээ.

Салбарын сайд байхдаа Ц.Цэнгэл өөрийнхөө туслахын оролцоотойгоор гадаадын зах зээлд 200 мянган ам.долларын өртөгтэй вагоныг 900 мянган ам.доллараар УБТЗ-д шахсан гэж хэвлэлээр бичигдэж байлаа. Банк санхүү, өмч хувьчлалаар мөнгө хийж төрөөс төрсөн тэрбумтнуудын орой нь нэр бүхий бурхан болооч, Л.Пүрэвдорж, Н.Баяртсайхан зэрэг томчууд. Гааль, татварт Ч.Улааны бүлэглэл хүчтэй, газрын мафийнхныг М.Энхболд, Р.Бадамжунай нар тэргүүлдэг, Зам тээвэр, цахилгаан станц, уул уурхайн бүлэглэлийг Ц.Цэнгэл, Р.Буд, Ч.Ганзориг нар хяналтандаа байлгадаг” гэж яригддаг нь ортой ч байж магадгүй.

Энэ тогтолцоог задлах гэж Америкийн мянганы сорилын сангийн тодорхой хөрөнгөөр УБТЗ-д оруулж ирье гэсэн. Тэгвэл Украйнд үйлдвэрлэсэн зүтгүүрийг дэлхийн номер нэг зүтгүүр үйлдвэрлэгч Женерал моторсынхоос хэд дахин үнэтэйгээр УБТЗ-д шахдаг бүлэглэл задрах байсан гэдэг. Үүнийг Засгийн газар болон асуудал эрхэлсэн сайд нар унагаасан. Мэдээж оросуудын дэмжлэг ч их байсан байх. Тухайн үед РЖД-гийн дарга байсан Якунин Монголд ирээд “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэж байгаад Мянганы сорилын санхүүжилтээр Монголын төмөр замын салбар өөрчлөгдөх тэр төслийг унагааж байлаа. УБТЗ Монгол, Орос хамтарсан 50,50 хувьтай, оросууд УБТЗ-д хойд эхийн сэтгэлээр ханддаг. Ерээд оны эхээр гэрээгээ өөрчилж, “Эрдэнэт үйлдвэр” шиг 51:49 хувийн харьцаатай болох боломж байсан ч тухайн үеийн удирдлагууд хөдлөөгүй гэдэг. Монголчууд 51 хувь эзэмшдэг болсон бол арай ч иймдээ тулахгүй. Монгол, Орос 50,50 хувьтай, хамтарсан нийгэмлэг нэртэй, “хав дөрвөлжин” барьцтай, хөдөлдөг ч үгүй, хөгждөг үгүй нэг газар Хотын төвд вант улс шиг оршин байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ