УДЭТ-ын жүжигчин Э.Тодгэрэл цахим од П.Шүүдэрцэцэгийн найз залуу болсноор танилын хүрээ огцом нэмэгдсэн. Гэхдээ О.Тодгэрэл ч ор сураггүй залуу биш, УДЭТ-ын залуу жүжигчдийн бүрэлдэхүүнд багтаж, "Ромео" Шинэбаярын нарын залуустай хамтлаг байгуулан дуулдаг байсан. Харин П.Шүүдэрцэцэгтэй "Бид гурвын болзоо" кинонд тоглх үеэрээ дотносож, хайр сэтгэлийн холбоотой болсон билээ. П.Шүүдэрцэцэг ч Э.Тодгэрэлд хайртайгаа зарлан, бэлгээр булдаг байсан. Удалгүй П.Шүүдэрцэцэг Америк явснаар цуутай хосын хайрын түүх цахим хуудаснаа үлдээгүй. Э.Тодгэрэл П.Шүүдэрцэцэгийн араас Америк явсан. Энэ үед УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар "Анна Каренина" жүжгийн Вронскийд Тодгэрэлийг тоглуулах бодолтой байсан тухай ярилцлага өгсөн билээ.
Жүжигчин Э.Тодгэрэл АНУ-аас ганцаараа эргэн ирж, УДЭТ-аасаа гарсан. Өөрийгөө хөгжүүлж, туранхай биеэ бодибилдингийн од шиг болгосон Э.Тодгэрэлд өнгөрөгч 2022 он ээлээ өгчээ. Шинэхэн найз бүсгүйтэйгээ "Эхнэрийн заавраар" нэвтрүүлэгт оролцож, энэ үеэрээ сүй тавилаа. Найз бүсгүй нь барилгын инженер, багш бүсгүй. Шүүдэрцэцэгийг бодвол илүү зөөлөн, энхрий зөв төрхтэй бүсгүй байна гэж хүмүүс магтаж байна. Э.Тодгэрэл энэ жил хүүхэдтэй болох мөрөөдлөө нуусангүй. Э.Тодгэрэл "Яг л энэ чигээр нь хайрлах гэж