Топ модель Д.Пүрэвсүрэн 10 жилийн сурагч байхдаа өөрөөсөө үе мултарсан “Монгол газар”-ын Мянганбаяртай хайр сэтгэлийн холбоотой болж, 20 насандаа ээж болсон. Алтны магнат өмнө нь хоёр гурван удаа гэрлэсэн, дөрвөн хүүхдийн аав байсан эр. Харин Пүүжээг 22 насанд нь төрхөмд нь буцааж, Ард түмний мисс Д.Ариунцэцэгтэй амьдарч эхэлсэн билээ. Топ модель Д.Пүрэвсүрэн үеийнхээ Цэгцбаатар гэдэг залуутай дотносон ч сүүлд нь зодуулаад салсан. Л.Цэгцбаатар Пүүжээг SS клубын хажууд цагаан хувцсыг нь цус болтол зодож, хамрыг нь гэмтээсэн хэрэгт холбогдож, Топ модель Д.Пүрэвсүрэн хамраа нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж байсан. Ахимаг нөхөр нь гэнэт орхиж, үеийнхээ залуугийн хүчирхийллийн гарт өртөж үзсэн Д.Пүүжээг “Занаду майнз”-ын гүйцэтгэх захирал Л.Ганбаяртай учирснаар тайван амьдрал, ханийн жаргалыг мэдэрч байгаагаа ярьдаг. Хосууд 2012 оны шинэ жилээр сүй тавьснаа зарлаж, эдүгээ гурван хүүхдийн ээж болсон. Дөрвөнг хүүхэд төрүүлсэн Д.Пүрэвсүрэн энэ ажил Алдарт эхийн одон авна. Харин хүүхдүүдийнхээ эцэг Л.Ганбаярыг бүхнээс нууж, инстграмдаа ч нүүрийг нь оруулдаггүй. Гэвч Л.Ганбаяр өнгөрсөн шинэ жилээр Н.Номтойбаяр, Б.Хурцын хүү Х.Тайван хоёрын зодооныг салгах гэж яваад, Н.Номтойбаярын гарт өртөж, олны хараанд өртсөн. Д.Пүрэвсүрэн ч долоо найман жил нууцалсан гурван хүүхдийнхээ эцгийн зургийг олонд ил болгожээ.