Жүжигчин А.Гэрэлцэцэг “Маск” продакшнд харъяалагддаг. 20 гаруй жил хошин урлагийн чиглэлээр ажилласан жүжигчин 40 дөхсөн насандаа анх удаа гэрлэж, ихэр хүүхдийн ээж болсон. Нөхөр нь Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан. Гэвч хосууд хувийн амьдралаа үзүүлэн болгож дэлгээд байдаггүй. А.Гэрэлцэцэгийг Алтан гадас одон авахад нөхөр нь цэцэг барин ирснээс өөрөөр хамтдаа олны өмнө гараагүй. Сүүлийн үед жүжигчин А.Гэрэлцэцэгийн хувийн амьдралын талаар таагүй яриа гарч, хадмууд нь жүжигчин бүсгүйд дургүй, нөхөр нь салж явсан гэж цахимаар бичээд байгаа. Харин А.Гэрэлцэцэг “Фэйсбүүкийн худал мэдээнд хүмүүс итгэхээ болиод удаж байгаа шүү” гэж хувийн хуудсаараа дамжуулан хэлжээ. Хариуцлагатай алба хашдаг Г.Батсайхан анхны ханиа алдаж, амьдралын хал зовлонг үзсэн хүн. А.Гэрэлцэцэг ч 40 насандаа нухацтай бодож сайн сонголт хийгээ биз. Тиймээс тийм ч амархан салж, ихэр хүүхдээ өнчрүүлэхгүй байх. Ямартаа ч өнгөрсөн 12 дугаар сард 3 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн ихэр хүүхдийнхээ зургийг анх удаа олон нийтийн сүлжээнд оруулав.