alim.mn | 2024.12.26
Дөрвөн сая төгрөгийн шагнал авсан тасгийн дарга нар 20 саяар шагнуулсан дэд даргатайгаа барьцжээ

Төрийн албанд үндэслэлгүй шагнах урамшуулах, нэмэгдэл олгох нь хавтгайрсан. Энэ их “будаалга”-наас илэрсэн нь 107 сая төгрөгөөр бие биенээ хавтгайруулан шагнасан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хэрэг юм. 2018 онд гарсан энэ хэрэг сунжирсаар өдгөө л шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. Тухайн үед хэлтсийг Ж.Гансүх удирдаж байсан агаад гол буруутнаар тодорч Захиргааны тасгийн даргын ү/г Д.Булганчимэг “бүлэглэсэн” гэнэ. Хэлтсийн даргын “Шагнал урамшуулал олгох тухай” тушаал шинэ жилийн өмнөхөн гарч дэд дарга Д.Золтуяа болон Захиргааны тасгийн даргын ү/г Д.Булганчимэг, Хувь хүний татварын тасгийн даргын ү/г Ю.Лувсанцэрэн нарт 20 сая төгрөгийн урамшуулал олгосон атлаа бусад тасгийн даргын ү/г нар болох Татвар төлөгчтэй харилцах тасгийн  Ц.Эрдэнэхүү, Татварын хяналт, шалгалтын тасгийн Б.Батсүх, Эрсдэл, статистикийн тасгийн А.Батжаргал, Татварын орлогын тасгийн  Г.Сүрэнтамжид нарт тус бүрт нь ердөө дөрөвхөн саяыг өгчээ. Ингэж “дабль стандарт” гаргасанд уурссан тасгийн үүрэг гүйцэтгэгч нар бөөнөөрөө хэлтсийн даргынхаа өрөөнд оржээ. “Та юу хийсэн гэж 20 сая төгрөг авсан юм бэ” гэхэд дэд дарга “би ажлаа үнэлүүлсэн” хэмээн сийхгүй хариулжээ. Ийнхүү маргаан дэгдэхэд хэлтсийн дарга “би өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдсэн, хууль зөрсөн зүйл байхгүй” хэмээн уурлаж бүгдийг нь гаргасан. Тэрээр эрх мэдлийнхээ хүрээнд ингэж шийдсэн аж. 107 сая төгрөгөөр бүх ажилтнуудаа  20, дөрөв, гурван саяар шагнажээ. Үйлчлэгч, компьютерийн ажилтнуудаа ч мартаагүй байна. Дараа нь эргүүлээд ихэнхи хувийг нь буцаан авчээ. Энэ ажлыг хийж мөнгө хураасан Захиргааны тасгийн даргын ү/г Д.Булганчимэг “бүлэглэсэн, гэмт хэрэг үйлдэхэд нь тусалсан” болжээ.  Тэрээр Ю.Лувсанцэрэнгээс 15 сая, П.Оюунцэцэг, М.Цэрэнчимэд, Х.Алтанбагана, З.Сүхбаяр, И.Өлзиймаа, С.Сүглэгмаа, Т.Төмөрбаатар, Э.Ариунсанаа, Н.Нармандах нараас тус бүрээс нь 2.5 сая, Н.Энхмаагаас 3.4 сая, Ц.Эрдэнэхүү, Б.Батсүх нараас тус бүрээс нь 2.7 сая, А.Батжаргал, Г.Сүрэнтамчид нараас тус бүрээс нь 3,1 сая гэх зэргээр татжээ. Цугласан мөнгөний  зургаан саяыг  хэлтсийн шинэ жилдээ зарцуулж, 12.5 саяар нь хэл ам хийсэн тасгийн даргын ү/г нараа нөхөн “урамшуулаад” үлдсэн 30,7 сая нь завшигдсан гэж тогтоогджээ. Төрийн албаныхан хэрэг нь илрэнгүүт авсан мөнгөө төлдөг бол энэ хэрэгт татварынхан шагнуулсан мөнгөө “хууль ёсных” гээд буцааж төлөхгүй хэмээн “гүрийжээ”.  Орлогын тасгийн дарга гэхэд л орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй хэмээн ТЕГ-ын даргын тушаалаар жилийн урамшууллаа хасуулсан аж. Тэрээр тасгийнхаа бүх байцаагч нарын өмнөөс “хариуцлага” хүлээж “хохирсон” тул “хэдэн төгрөгийн шагнал илүү авахад яадаг юм” гэсэн байна. Гэвч шүүх нөхөн төлөх шийдвэр гаргажээ. Мөн завшсан мөнгөний 22,4 саяыг Ж.Гансүхээс, 8,3 саяыг нь Д.Булганчимэгээс гаргуулахаар шийдвэрлэсэн.    


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nisdjfjj
1 жилийн өмнө
178.159.37.142
best ed pills at gnc <a href=" https://indiapharmacy.store/# ">erectile dysfunction medications from india</a> top ed pills ed medication https://indiapharmacy.store/ non prescription ed drugs
Nisdjfjj
1 жилийн өмнө
178.159.37.142
top rated ed pills <a href=" https://indiapharmacy.store/# ">prescription medication from india</a> best ed pills at gnc ed dysfunction treatment https://indiapharmacy.store/ ed remedies
Төстэй мэдээ